Шөнийн цэнгээний 47 аж ахуйн нэгжид гэнэтийн шалгалт хийжээ Шөнийн цэнгээний 47 аж ахуйн нэгжид гэнэтийн шалгалт хийжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шөнийн цэнгээний 47 аж ахуйн нэгжид гэнэтийн шалгалт хийжээ

2020 оны 9 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй дүүргийн 1-5 дугаар хороонд байрлах баар, караоке, пабын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 47 аж ахуйн нэгжид шөнийн хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар:

  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”,
  • “Хөдөлмөрийн тухай” хуулиуд
  • аюулгүй ажиллагааны норм, дүрэм журмыг хэрэгжүүлээгүй,
  • коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж хэвшээгүй,
  • амны хаалтгүй зөөгч бармен нь иргэдэд үйлчилсэн зэрэг нийт 47 аж ахуй нэгжээс 75 зөрчил илрүүлсэн байна.

Нийт зөрчлийн 38 буюу 80 хувийг газар дээр арилгуулж, ажлын хувцас хамгаалах хэрэгслийг ажлын байранд зөв хэрэглэж хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж хэвших, амны хаалтыг зөөгч барменд зүүлгэж иргэдэд үйлчилж байх талаар зөвлөгөө өгч, зөрчлийг бүрэн арилгуулжээ.

Түүнчлэн найман аж ахуйн нэгж байгууллагад 40 заалт бүхий найман албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажилласан байна.

Эх сурвалж: НМХГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620060
1 эможи

Зочин
2020-09-25 21:32
Зочин
2020-09-25 14:18
МХЕГ гэж авилга хээл хахуулийн үүр уурхай болсон газар нэг байх юмаа.Үеийн үед хэдэн төгрөг авж ажилаа хийдэг удирдлагатай байх юмдаа.
Зочин
2020-09-25 12:58
keyboard_arrow_up