COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Үндэсний соёл амралтын хүрээлэнд гал гарлаа

2020 оны 6 сарын 16

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 1-р хороо Хүүхдийн ордны замын урд талд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор гал гарлаа. 

Галын дуудлага мэдээлэл 11.02 цагт Нийслэлийн Онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна. 

Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр модны улиангар шатааснаас гал алдсан байж болзошгүй гэлээ. Онцгой байдлын алба хаагчид гал түймрийг 90 хувьтай унтраагаад байна. Гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй аж. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
confuse an post
1
angry an post
617882
6 эможи
keyboard_arrow_up