COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

​“Улаанбаатар-Эдийн засгийн форум“-ыг хоёрдугаар сарын 07-нд зохион байгуулна

2020 оны 1 сарын 24

Arslan.mn

"Улаанбаатар-Эдийн засгийн форум"-ыг 2015 оноос хойш НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац хамтран зохион байгуулж ирсэн.

Улаанбаатар хотод тулгарч буй олон асуудлыг тус форумаар ярилцаж, шийдэл, гарц, боломжийн талаар хэлэлцдэг онцлогтой.Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг талуудын оролцоотойгоор хэрхэн шийдэж болох гарц, боломжуудын талаар эрэлхийлдэг. 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү үйл ажиллагааны талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан болон бусад холбогдох албаны төлөөлөл НЗДТГ-т мэдээлэл хийлээ.

“Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” арга хэмжээг хоёрдугаар сарын 07-нд Корпорейт конвеншн центрт зохион байгуулна. Энэ жилийн “Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” нь:

  • Улаанбаатар хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт
  • Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл
  • Улаанбаатар хотын хөгжил
  • SMART CITY
  • “Нэг хот- Нэг стандарт” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдана.

Форумын үеэр нийслэл хотод хэрэгжиж буй томоохон төслийг оролцогчдод танилцуулахаас гадна хувийн хэвшилтэй хамтарч хийх төсөл хөтөлбөр, бизнес эрхлэгчдэд олгож буй боломжоо танилцуулах аж. Мөн хотын удирдлага, газар хэлстийн дарга нар оролцогчидтой уулзаж, шууд ярилцан тулгарч буй асуудлаараа санал солилцох боломж олгоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612962
0 эможи

Зочин
2020-01-25 18:56
Зочин
2020-01-24 20:10
keyboard_arrow_up