7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 25, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Наполеон тортны үйлдвэрүүд шалгалтад бүдэрчээ

админ
2020 оны 1 сарын 23

Arslan.mn

МХЕГ-аас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "Наполеон" тортны 6 үйлдвэр болон 10 их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгт ойр байрладаг 16 худалдааны цэгт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар их  эрсдэлтэй 1, дунд эрсдэлтэй 2, бага эрсдэлтэй 2 обьект үнэлэгдсэнээс үйлдвэрлэл эрхлэгчдийн 50 хувь нь баталсан жор, технологийн зааврын дагуу түүхий эд материалыг хэрэглэдэггүй, жор нь шошгон дээрх орц найрлага бүрдүүлэгчийн мэдээлэлтэй тохирохгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Шалгалтад хамрагдсан хүнсний үйлдвэрээс нийт 36 зөрчил илрүүлэн 8 зөрчлийг газар дээр нь арилгуулж улсын байцаагчийн 33 заалттай 3 албан шаардлагыг хүргүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 үйлдвэрт нийт 3 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
612900
2 эможи

Зочин
2020-01-24 00:18
Зочин
2020-01-23 13:17
keyboard_arrow_up