COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: МБА-нд “Зэлүүд тал-2: Нэгэн аравны дараах зэрлэг амьтны худалдааны хямрал” судалгааны тайлангийн нээлт болно

2020 оны 1 сарын 10

Arslan.mn

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” хэлэлцүүлэг болно. Утас: 99079590, 99047423

09.30 цагт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны байранд “Зэлүүд тал-2: Нэгэн аравны дараах зэрлэг амьтны худалдааны хямрал” судалгааны тайлангийн нээлт болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хүүхдийн номын ордонд Монголын Сурагчдын холбооны дэргэдэх School police төвөөс зохион байгуулсан "Миний аав ээж сургуулийн цагдаа" гар зураг зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол болно. Утас: 89969665, 86151508

11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд МОНЦАМЭ агентлагийн “Монгол Мессенжер” сонины газар, ИБУИНВУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан “Монгол Улс юугаараа алдартай байж болох вэ” англи хэлээрх эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна.

11.40 цагт Сүхбаатарын талбайд ШИНЭН, Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл, тэтгэврийн бага зээлтэй болон зээл аваагүй ахмадууд жагсаал зохион байгуулна.

14.00 цагт Төрийн ордонд “Хийжүүлсэн ундааны хэрэглээ-Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” хэлэлцүүлэг болно. Утас: 93099444, 99629993

“Үндэсний мэдээллийн төв”-д

10.30 цагт Зээлдэгчдийн холбооноос Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

11.00 цагт Ахмадуудын эрхийг хамгааллах чиглэлээр ажилладаг ТББ-ууд нэгдэж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

11.30 цагт Монголын Их хөгжлийн холбооноос “Монгол орны өр зээлийн тухай. Монгол орныг хөгжлийн гажуудлаас гаргах арга зам” сэдвээр мэдээлнэ.

12.30 цагт Дорноговь Өргөн суманд Төмөр замын хашлаганд /720 кг/ даруулж хүнд гэмтсэн өрх толгойлсон эмэгтэй Д.Должинсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612460
0 эможи

keyboard_arrow_up