COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчдийн сард төлөх албан татварыг тогтоохоор иргэдээс санал авч байна

2020 оны 1 сарын 05

Arslan.mnӨнгөрсөн 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ-аас шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн.

Шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.3 дугаар зүйлд “бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэж ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүнийг ойлгоно гэж заасан.

“Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал .... тогтооно” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор иргэдээс санал авч байна.

Тиймээс ЭНД дарж иргэд саналаа өгөх боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612298
0 эможи

Зочин
2020-01-06 11:29
keyboard_arrow_up