COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлээс стандарт баталж, мөрдүүлж эхэллээ

2019 оны 12 сарын 25

Arslan.mnДэлхийн өндөр хөгжилтэй орнууд хотын стандартыг гаргаж, амьдрал ахуйдаа ягштал хэрэгжүүлж байна. Зарим орнууд стандартыг хөгжлийн түлхүүр гэж ярих нь бий. Учир нь тухайн хотын тогтвортой хөгжил, иргэдийн тайван, аюулгүй амьдрах үндэс болдог.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажлаа аваад хоёр агентлагийг нэмж, байгуулсных нь нэг нь Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар юм. Тус газар 2019 онд нийслэлд стандартын тогтолцоо бий болгоход анхаарч ажиллажээ. 

Мөн Иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж, стандарт мөрдөж ажиллаагүй 379 барилгын байршил, 301 хүүхдийн тоглоомын талбайн байршлыг тогтоожээ.  Түүнчлэн нийслэлд ногоон байгууламж ямар стандарттай байх талаар судалжээ.  Ийнхүү Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын хийсэн ажлуудаас онцлон хүргэж байна.

“Нэг хот-нэг стандарт” зөвлөгөөнийг анх удаа…

“Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөнийг анх удаа  зохион байгуулсан. Зөвлөгөөнөөр нийслэлтэй холбоотой гурван стандартыг нэвтрүүлж танилцуулжээ. Ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, энэ бичиг баримтыг мөрдүүлж ажиллах юм. Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулаад байгаа барилгын орчинд байгаа хашаа хашлагыг бүгдийг нь солих юм.

Тус газрын судалснаар нийслэлийн 379 байршлын тухайд үнэхээр хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзжээ. Тиймээс барилгын орчин дахь стандартыг гаргасан  байна. Дээрх бичиг баримтыг мөрдүүлэх ажил ирэх хавраас эхэлнэ.

ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙН СТАНДАРТЫГ УДАХГҮЙ МӨРДҮҮЛНЭ

Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайн асуудал ч хүнд байгаа юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүүхдэд хандсан бүх зүйлсийг стандартчилсан байдаг. Түүнийгээ ягштал мөрдөж, баримталдаг. Гэтэл манай хүүхдийн тоглоомын талбай аюулгүй орчин бүрдүүлж чадаагүй.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс статистик тоон судалгаа авахад 2017, 2018 оныг харьцуулсан дүнгээр орчны осол гэмтлийн улмаас 2017 онд 680 хүүхэд ирсэн бол 2017 онд түүнээс хоёр дахин өссөн байна. 2019 оны эхний хагас жилийн байдлаар уналтаас үүдсэн гэмтэл бэртлээр эмнэлэгт хандсан 28600 гаруй иргэн байна. Энэ тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь хамгийн харамсалтай.  Тэгэхээр үүндээ үнэлэлт дүгнэлт өгч, хүүхдийн тоглоомын талбайн стандартыг мөн шинэчилжээ.

НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХАЯГЖИЛТЫГ СТАНДАРТТАЙ БОЛГОВ

Түүнчлэн төрийн болон орон нут­гийн өмчит 1200 гаруй байгууллагын гад­на хая­гийн загварын 90 орчим хувь нь хууль, журам, стандартад нийцээгүй байжээ.  Тухайлбал, Төрийн сүлд, соёмбыг буруу хэрэглэсэн, өнгө загвар үсгийн хэмжээг баримтлаагүй зэрэг олон алдаа дутагдлууд байсан. 

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас хаягийн самбарын загвар, хэмжээг дээд газар, яам, тэдгээрийн харьяа байгууллага, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, харьяа байгууллага гэсэн гурван загвараар стандартчилж гаргасан. Энэ нь тухайн байгууллагын нүүр царайг харуулаад зогсохгүй. Улаанбаатар хотын маань төрийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг харуулж байгаа юм.

Түүнчлэн тус газраас Монгол Улсад мөрдөгдөж буй стандартуудыг авч, судаллаа.  Манайд бүртгэлтэй 6300 стандарт байна.  Түүнээс нутгийн захиргааны байгууллагууд ердөө л 702 стандартыг хэрэглэж байна. Энэ бол маш хангалтгүй тоо гэдгийг онцолжээ.

-Яагаад хотын стандарт чухал вэ?
-
Хотын стандартын эрх зүйн байдлыг өнөөгийн байгаа хууль эрх зүйн орчны хувьд тодорхойлбол дараах байдалтай байна.

Үүнд: Нийслэл Улаанбаатар хот иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангасан барилга, зам дэд бүтэц инженерийн шугам сүлжээг үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт шаардлагад тулгуурлан олон улсын хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн Хотын стандарт шалгуур үзүүлэлтийг тогтоож барьж байгуулах нөхцөл боломж эрх зүйн орчин бүрдсэн байна.

2020 онд Улаанбаатар хотын өнгө үзэмж, орчны аюулгүй байдлыг хангах нэн шаардлагатай 22 бүлгийн хотын стандартын техник зохицуулалтын баримт бичгийг боловсруулан гаргахаар ажиллаж байгаа юм.

ДЭЛХИЙН ХОТУУДЫН ТУРШЛАГА

ТОРОНТО ХОТ:
-Канад улсын Торонто хот нь Хотын дэд бүтцийг төлөвлөх, барих стандарт /Standards for Designing and Constructing City Infrastructure/ -ийг боловсруулан мөрдөж ажилладаг.  Тус баримт бичгийн тогтолцоо нь 12 бүлэгтэй бөгөөд зам болон инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн барилга байгууламжийн чанар, зай хэмжээний стандартыг дэлгэрэнгүйгээр зааж өгсөн байна.

ЖЕКСОНВИЛЛ ХОТ:
-АНУ Флорида мужийн Жексонвилл хот нь Газар хөгжүүлэх журмыг боловсруулан үйл ажиллагаандаа ашиглаж байна.  Тус баримт бичиг нь есөн бүлэгтэй бөгөөд нийт барилга болон замыг ангилж, автозамын ачаалалтай холбоотойгоор барилгын давхар талбайг тогтоож, зам болон инженерийн угам сүлжээний дэд бүтцийн барилга байгууламжийн чанар, зай хэмжээний стандартыг дэлгэрэнгүйгээр зааж өгсөн байна.

Ийнхүү нийслэлээс хотын стандартыг бий болгох ажлын эхлэлүүдийг  энэ онд тавьж чадлаа.  Иргэдийн амьдрах орчныг таатай болгох үүднээс хотын стандартыг мөрдүүлж нийслэл, дүүрэг, хороо, иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлж үр дүнд хүрснээр Нийслэл хотоо тогтвортой хөгжлийн замд хөтлөн оруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа билээ.

Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611970
0 эможи

Зочин
2019-12-25 13:32
ИРГЭН
2019-12-25 12:34
БҮТЭН ЖИЛД ИЙМХЭН СУДАЛГАА ХИЙСЭН ГЭЖ ҮҮ? НААД СУДАЛГААНУУДЫГ ХОРООНЫ ИРГЭД ХЭСГИЙН АХЛАГЧИД ИЛҮҮ САЙН ҮР ДҮНТЭЙ ХИЙХ БАЙСАН ДАА.ЯАХ ГЭЖ ИРГЭДИЙН МӨНГӨӨР ТОГЛООД БАЙНА АА.ХОТ АЖЛАА ДИЙЛЭХГҮЙ БОЛООД ТЭР ҮҮ ЭСВЭЛ НУУЦ АМРАГ БӨГС ДОЛООГЧДОО АРД ТҮМНИЙ МӨНГӨӨР ЦАЛИНЖУУЛАХДАА ЮУ? АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА.ЭНЭ АМАРСАЙХАН ГЭЖ АРЧААГҮЙ ӨӨДГҮЙ БАС НЭГ ХУЛГАЙЧ АМЬТАН ГЭДГЭЭ УЛАМ НОТЛОН ХАРУУЛСААР БАЙНА ДАА.ЭДНЭЭС БУШУУХАН САЛАХ ЮМСАН.НӨГӨӨ СОГТУУ ЖОЛООЧ ЭСВЭЛ ХҮЧИНДЭГЧИД АЛУУРЧИД ИЙМ МУУСАЙН ТӨРИЙН ХУЛГАЙЧУУДЫГ АЛЖ ГЭР БҮЛРҮҮ НЬ ДАЙРЧ БАЙХАД ЯАДАГ БАЙНА АА.ДЭЭР ҮЕИЙН САЙН ЭРЧҮҮД ЯДУУ ДОРОЙ АРДЫГАА ХЭЗЭЭ Ч ТОНОН ДЭЭРЭМДЭЖ ХУЛГАЙЛЖ АЛЖ ХЯДАДГҮЙ БАЙСАН ГЭДЭГ ДЭЭ.
keyboard_arrow_up