COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл ахуйн стандарт шаардлага хангаагүй хоолны газруудын үйл ажиллагааг ЗОГСООЛОО

2019 оны 11 сарын 28

Arslan.mn

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамжинд байрлах хүнсний дэлгүүр, хоолны газруудад хүнсний чанар, стандарт, эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Хачиртай бууз, Эмээгийн хачиртай цуйван, Арвижих хоолны газруудын барилга байгууламж нь эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцээгүй, зохих зөвшөөрөлгүй, хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулсан, цэвэр болон бохир усны хэсгийн зохион байгуулалттай, гар угаах, бие засах газраар хангагдаагүй, ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зохих журмын дагуу хамрагдаагүй, хоолны дээж авдаггүй зэрэг зөрчил илрүүлж, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Амуда, Хулан хоолны газруудад холбогдох бичиг баримтын шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
610974
2 эможи

НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up