COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 05, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ ЭРХЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ“ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

админ
2019 оны 11 сарын 20
 
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй Монгол Улсын төлөөллийн байгууллагыг чадавхжуулах нь төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Нутгийн Удирдлагын нийгэмлэгтэй хамтран “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, иргэдийн оролцоог хангах чиглэлээр шинэлэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь” төслийг 2019 онд хэрэгжүүлэхээр болж төслийн хүрээнд дүүргийн 1-20 дугаар хорооны иргэдийн бүлгийн ахлагч, гишүүдэд иргэний оролцооны сургалт, өдөрлөгийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ШХА-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Г.Золжаргал, Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл нар төсөл хэрэгжүүлэгч талуудын төлөөлөн оролцсон бол сургагч багш нараар

* "Иргэдийн оролцооны хууль тогтоомжууд" сэдвээр Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул

* "Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдахаас хамгаалуулах эрхээ хангахад иргэдийн бүлгүүдийн оролцоо, боломж" сэдвээр Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан оролцлоо.

Нийгмийн харилцааг зохицуулж Монгол улсад хэрэгжиж буй 500 гаруй хуулийн 204-д нь 900 гаруй зүйл заалтаар иргэдийн оролцооны харилцааг зохицуулж өгсөн байдаг байна.

Мөн тус өдөрлөгт нийслэл, дүүргүүдийн хэмжээнд амжилттай ажиллаж, сайн туршлага болон идэвхитэй ажиллаж буй Иргэдийн бүлгийг төлөөлж

* Хан-Уул дүүргийн "НОГООН ЭРДЭНЭ" иргэдийн бүлгийн ахлагч С.Наранбаатар

* Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн "ГЭГЭЭЛЭН" иргэдийн бүлгийн ахлагч Ц.Уянга

* Сүхбаатар дүүргийн Баян-Ундрага Иргэдийн бүлэг ахлагч П.Батбаяр нар иргэдийн бүлгүүдийн сайн туршлага, сорилт бэрхшээл, ололт амжилтуудынхаа туршлагуудаас хуваалцлаа.

 

 

 

 

Э.Ганбат

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610839
0 эможи

Э.Ганбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up