COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Үр хөндөлт хийж амьгүй болсон ургыг хогийн цэг дээр хаядаг байсан хоёр эмчид Эрүү үүсгэжээ

2019 оны 11 сарын 15

Arslan.mn

Ээжийнхээ энгэр ангиар шар уургаа амтлан хайр халамжинд дунд өсөх учиртай бяцхан үрс төрж амжилгүй мэс ажилбарын хар балгаар үхэж  гудамжинд хаягдаж байна.

Ураг эхийнхээ гэдсэнд бүрэлдэж эхлээд 2 сар болмогцоо ээж аавынхаа дууг сонсож бүхнийг мэдэрдэг гэдэг. Гэтэл хайр найргүй үр хөндөлтийн улмаас торонд хийгээд гудамж талбай болон хогийн цэг дээр хаягдаж байгаа нь дэндүү харамсалтай.

Уншигч тань Сонгоинохайрхан дүүргийн Эрүүгийн тасгийн алба хаагч нэгэн аймшигт хэрэг илрүүлснийг дэлгэрэнгүй мэдээллээр хүргэж байна.

-СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГЭЭС НИЙТ 5 АМГҮЙ УРАГ ОЛДСОН БӨГӨӨД БҮГД “СОЧИГЭЛ” ЭМНЭЛЭГ ХАЯСАН-

Тодруулбал, тус дүүргийн 19-р дугаар хорооны ойролцоох сургуулийн хогийн цэгээс 11 сарын 7-ны өдөр торонд хийгээд хаясан хоёр нярай хүүхдийн цогцос олдсон байдаг. Уг хэргийн араас гүйцэтгэх ажиллагаа явуулж баримтжуулан шалгахад тус дүүргийн 15-р хороонд хууль бусаар үйл ажиллагаагаа явуулдаг “Сочигэл” нэртэй эмэгтэйчүүдийн эмнэлэгт үр хөндөлт хийж улмаар цогцоснуудыг ойролцоо гудамжиндаа хаядаг байсан нь тогтоогдсон байна.

Дээрх эмнэлэгт хамгийн сүүлд хийсэн үр хөндөлт хийлгэсэн 17 болон 30 настай эмэгтэйн ураг болох хоёр нярай хогийн цэг дээрээс олдсон байжээ. Хогийн цэгээс олдсон нярайг сургуулийн үйлчлэгч нар олж цагдаад дуудлага мэдээлэл өгсөн байгаа юм. Харин хэргийн газарт очиж ажиллахад нэг 24 долоо хоногтой байсан бөгөөд нөгөөх амьгүй болсон ураг нь 31 долоо хоногтой байсан аж.

Албан бус эх  сурвалжийн мэдээлж буйгаар, “Сочигэл” эмнэлгийн нэг эмч нь үр хөндөлт хийдэг бол нөгөө эмч нь ажлаасаа гарахдаа амьгүй болсон ургыг уутанд хийж автобусаар авч яваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хаядаг байсан гэв.

“Сочигэл” гэх нэртэй хувийн эмнэлэг үр хөндөлт хууль бусаар хийдэг байсан гэх 1966 онд төрсөн О нь хоёрдугаар эмнэлэгт ажилладаг байсан. Хоёрдугаар төрөх эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа өөрийн буруугаас болж хүүхэд эндүүлж байсан хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаж байсан нэгэн юм байна.

Харин хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ургыг гудамжинд хаядаг байсан гэх асрагч болох 1953 онд төрсөн И нь мөн хоёрдугаар эмнэлэгт ажиллаж байгаад 2008 онд тэтгэвэртэй гарсан бөгөөд хоёул хамт хувийн эмнэлэг нээж ийнхүү хууль бусаар үр хөндөлт хийдэг байв.

-ЭРЭЭНЭЭС ҮР ЗУЛБУУЛАХ ЭМ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОРУУЛЖ ИРДЭГ БАЙСАН-

Тэд нэгдэж хувийн эмнэлэгтээ оройн цагаар охид эмэгтэйчүүдэд 600 мянгаас дээш төгрөгөөр жирэмсний хожуу үеийн үр хөндөлт хийдэг байсан нь тогтоогджээ.

Шалгалтын үеэр тус эмнэлэг нь ямар нэгэн мэс ажилбар хийх албан ёсны зөвшөөрөл байхгүй байсан ба БНХАУ-ын Эрээн хотоос үр зулбуулах эм их хэмжээгээр оруулж ирэн үр хөндөлт хийдэг байсан аж.

Цагдаагийн алба хаагчдын эд мөрийн баримтаар хураан авсан нотлох баримт дотор тэмдэглэлийн дэвтэр дүүрэн сүүлийн нэг сарын дотор хийгдсэн үр хөндөлтийн 60 тохиолдлыг тэмдэглэн үлдээсэн байсан. Ихэвчлэн тэд хамтран үр хөндөлт хийхдээ 5 сартай жирэмсэн эмэгтэйгээс дээш сартайд хийдэг байсан нь тэмдэглэгдэн үлджээ.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд нийт үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ. Мөн цаашид нуун далдалсан хэргийг илрүүлэн хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
7
ouch an post
2
confuse an post
angry an post
8
610533
18 эможи

Zochin
2019-11-17 17:08
Энэний ард эрчүүд буруутай байгаа болно гэж өдий болтол тээлгэчээд хаяад хөгийн зан гаргаа биз хөөрхий эмэгтэйчүүд ийм зам сонгохоос өөр гарцгүй болгож бгаа
tuk
2019-11-16 20:47
Hundvvleh geed zorij ochdog hvmvvs ch bas aimshig
Emegtei
2019-11-16 19:11
Zass erchuud gedeg malnuud uursduu dugnelt hiigeed belgewch heregleed surchih za. Suuna gej hudlaa helj jiremsen bolgochihood hayad ywdag malnuud zunduu l bnashfee hen etseggui huuhed tejeej amidralaa urehiig bodoh we dee
зочин
2019-11-16 07:12
ёстой аймшиг юм аа тэр бяцхан зүрхээр оролдсоныхоо хөриуг хүртэх болтугай
Zochin
2019-11-16 02:21
Одоо бид энэ авгай хүүхнүүдээ хэт их дээш нь тавиад байна. Одоо бид жаахан байранд нь тавих хэрэгтэй байна. Ёстой нэг дархлагдсан хулгай ч гэдэг шиг л байна.
ЗОЧИН
2019-11-16 00:12
ЭНЭ ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ЭХ ХҮН МӨН ҮҮ МИНИЙ ХУВЬД БОЛ АЙМШИГИЙН КИНОНЫ ГОЛ ДҮР ШИГ ХОЁР БАЙНА
Зочин
2019-11-15 14:23
зочин
2019-11-15 11:50
ямар муухай улс вэ? цаацын ял хэрэгтэй бна
зочин
2019-11-15 10:41
Бүх эмэгтэйчүүдийн эмэнэлэгт гэнэтийн шалгалт хий зөндөө зөрчил бий оюутан охидуудад сургалт сурталчилгаа өдөр тутам хий.
keyboard_arrow_up