COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дугаарын хязгаарлалтыг долоо хоногт ХОЁР УДАА болгох саналыг НИТХ-д өргөн барина

2019 оны 11 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн /2019.11.07/ хуралдаанаар замын түгжрэлийг бууруулах талаарх гурван саналыг хэлэлцсэн байна. 

Тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох, ажлын өдрийн өглөө, оройны оргил цагаар ачаа тээврийн машиныг явуулахгүй байх, дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг тэлэх талаар ярилцсан байна. 

Уг асуудлыг хэлэлцээд дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох, ажлын өглөө, орой тээврийн машиныг явуулах хоёр санал нь дэмжигджээ. Уг саналыг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм. Хэрвээ НИТХ-ээр дэмжвэл уг журам мөрдөгдөөд явна. 

Хэрвээ дэмжигдвэл 

  • Даваа гарагт 1, 6, 3, 8
  • Мягмар гарагт 2, 7, 4, 9
  • Лхагва гарагт  3, 8, 5, 0
  • Пүрэв гарагт  4, 9, 1, 6
  • Баасан гарагт 5, 0, 2, 7 -оор төгссөн дугаартай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар саналдаа тусгажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
9
610262
13 эможи

энхээ
2019-11-16 12:09
Эсэргүүцэж байна. Өвлийн хүйтэнд ийм санал гаргаж байдаг ёстой хэлэх муу үг олдохгүй байна. Өөрөөр сэтгээч
Зочин
2019-11-15 22:59
Хотоос захуудыг гаргаач тэгвэл түгжрэл буурна 2 хоногийг дэмжихгүй байна
Зочин
2019-11-15 22:58
Эсэргүүцэж байна. Эхлээд нийтийн тээврээ сайжруулаад дараа нь дугаарын хязгаарлалтаа хийгээчээ мөнгөтэй баян хүмүүс 2 оос дээш машинтай байна. Олон машинтай өрхөөс нэмж татвар авах хөдөөний машиныг ажлын ачаалалтай цагаар явуулахгүй байх торгуулиа төлөөгүй хүнийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэх олон шийлэл бна ш дээ
зочин
2019-11-13 12:31
..эсэргүүцэж байна.сургуулийг автобустай болгооч.албан байгуулгуудын ажил эхлэх тарах цагийг бодолцох.заримих дээд сургуулийг хотоос нүүлгэх.оффошорчдын идсэн уусан мөнгийг татаж гүүрэн зам барих.эдгээрийг хэрэгжүүлбэл ч сайхан байна даа..
Иргэн
2019-11-13 11:21
Дэмжихгүй, хотын гудамж явган зорчигч алхах боломжтой(хог шороо урдаас шүүрдэхгүй, халтирч унах аюулгүй, цагдаа нар нь ногоон гэрлийг давж зохицуулахаа болих) болгох хэрэгтэй.
Ji
2019-11-12 08:49
2000 оноос өмнөх машиныг УБ-т хориглоод их дээд сургууль .төр. хувиин хэвшлийн ажлын цагийг зөрүүлэхэд л түгжрэл багасана
Пүүжээ
2019-11-11 13:57
Яаж ийж байгаад л 2 дээш машинтай л болох арга зам руу оруулах арга даа
ub irgen
2019-11-10 12:59
Uur arga baihgui yum uu muu malnuudaa.
ub irgen
2019-11-10 12:58
Uur arga baihgui yum uu muu malnuudaa.
Зочин
2019-11-09 19:06
zochin
2019-11-09 18:03
ARAI DENDNEE MASHINAAR GANGARAKH GEEGYI ARGAA BARIJ ZEELJ BYI YGUU BAIKHAD 3 MASHINTAI NI KHED BE, ULAM OLON MASHINTAI BOLGOKH SAnal CHINI ESTOI TENEG SANAL BNA SHUU BOLI
Tuya
2019-11-09 15:15
2 оос 3 машинтай хүмүүс нь сольж унаад л гараад байгаа шүү дээ.ДЭМЖИХГҮЙ ДЭМЖИХГҮЙ ДЭМЖИХГҮЙ
Зочин
2019-11-09 10:39
BITGII solior lalruudaa
keyboard_arrow_up