COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НИЙСЛЭЛ: Автобус болон том оврын авто машинуудын утаанд хяналт шалгалт хийх ажил үргэлжилж байна

2019 оны 11 сарын 06

Arslan.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар хамтран “Утаа, хөө тортог ялгаруулж, агаар, орчныг бохирдуулж байгаа автомашин, тээврийн хэрэгслийг шугам замд шалгах хэсэгчилсэн арга хэмжээний удирдамж”-ийг баталж, хяналт шалгалт хийх ажил үргэлжилж байна.

Дээрх ажлын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, техникийн хяналтын үзлэгийн төвийн инженерүүд болон Замын цагдаагийн газрын алба хаагчид Нийслэлийн төвийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт Офицеруудын ордон, таван шар, 32-ын тойрог, БММЗ дээр болон хяналт шалгалт хийх боломжтой зам, талбайд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Техникийн хяналтын үзлэгийн төвийн явуулын оношилгооны тоног төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн өнгө үзэж, техникийн бүрэн бүтэн байдал, утааг шалгаж, зөрчилтэй тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэхүү ажлыг 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 09-ний хооронд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт нөлөөлөхгүй байдлаар хурдан шуурхай зохион байгуулна.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610121
1 эможи

Zochin
2019-11-06 17:33
Хаана хийгээд байгаан. Шалгалтанд тэнцэх автобус үлдэх юм уу
Зочин
2019-11-06 14:35
keyboard_arrow_up