COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сургуулийн гүний худгийн уснаас гэдэсний бүлгийн нян илэрчээ

2019 оны 11 сарын 06

Arslan.mn

НМХГ-аас ХУД-ийн 14-р хороонд байрлах сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүний худгийн хангамжийн системийн усанд шинжилгээ хийлээ.

Шинжилгээгээр гэдэсний бүлгийн нян илэрсэн бөгөөд бичил биетний тоо стандартад заасан хэмжээнээс 2.1 дахин их гарсан байна. Иймд зөрчлийн хэрэг нээж, усан хангамжийн үйл ажиллагааг зогсоожээ. Одоогоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Сүүлийн үед сурагчдын үдийн цай, ундны уснаас гэдэсний бүлгийн нян илэрсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна. Тухайлбал, Уудам Монгол сургуулийн 22 хүүхдэд хоолны хордлогод орсон бөгөөд сурагчдын үдийн хоолноос бүлгийн нян буюу энтеробактер илэрсэн юм.

Мөн 84-р сургуулийн үдийн цайны таргийг барилгын материалын саванд зөөвөрлөж байсан ба таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер илэрсэн байна.

Гэдэсний бүлгийн нянгаар бохирдсон хоол хүнс нь хүний бие организмд ходоод гэдэсний хямрал буюу бөөлжих, гүйлгэж суулгах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610119
0 эможи

Зочин
2019-11-06 13:30
keyboard_arrow_up