COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

 “ХАМТДАА ХАМГААЛЪЯ”: “Олон улсын охидын өдөр” тохиож байна

2019 оны 10 сарын 11

Arslan.mn

2012 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг олон улсын охидын өдөр буюу охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарлаж, охидын эрхийг сурталчлах, хүйсээр, ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахад уриалдаг.

Энэхүү өдрийг жил бүр дэлхий нийтээр тодорхой уриалга чиглэлийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Охидын хүч тасралтгүй үргэлжилсээр” уриатайгаар 7 дахь жилдээ тэмдэглэгдэж байна.

“ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан “ХАМТДАА ХАМГААЛЪЯ”  тайван цуглааныг өнөөдөр  Сүхбаатарын талбайд  зохион байгуулж байна.

Тус цуглааны зорилго нь “Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ноогдуулах ялын дээд хэмжээ 20 жил гэж заасан боловч ялын доод хэмжээг заагаагүй. Тиймээс ялын доод хэмжээг 10 жил болгож, одоо мөрдөгдөж буй ялын бодлогыг чангатгах.  Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод бие махбодийн хохирлоос гадна сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлдэг болгох” зэрэг саналыг эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд оруулахад иргэдээс гарын үсэг авах юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609170
1 эможи

Зочин
2019-10-12 13:51
Зочин
2019-10-11 16:39
keyboard_arrow_up