7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 24, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар

админ
2019 оны 9 сарын 29

Arslan.mnЭнэ долоо хоногт /2019.09.23-2019.09.29/  Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас хийгдсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.  

Л.Эрдэнэчулуун: Зөрчил гаргасан дэн буудлуудыг торгоод өнгөрдөг асуудлаа болъё. Тусгай зөвшөөрлийг нь цуцал

Arslan.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын зөвлөлийн хурлаар зочид буудлуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Хуралдааныг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун удирдан явууллаа. НМХГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 90 зочид буудал, 39 дэн буудал нийт 129 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Шалгалтад хамрагдсан газруудыг “Зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд 8 хувь буюу 6.2 хувь нь их, 92 буюу 71.3 хувь нь дунд, 29 буюу 22.5 хувь нь бага эрсдэлтэй гэсэн дүн гарсан байна. Шалгалтын явцад 393 зөрчил илрүүлэн 348 заалттай 73 албан шаардлага хүргүүлж, нийт 51 аж ахуйн нэгж, иргэнд 29 сая орчим төгрөгийн торгууль ногдуулжээ. Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "39 дэн буудлаас тав нь стандартын шаардлага хангаж байна. 34 нь хангаагүй байгөө бөгөөд  тэнд ноцтой зөрчлүүд байна. Тиймээс байцаагч нар оногдсон хариуцлагыг тооцож ажилла. Дэн буудлын ажилчдын 49 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байна. Иргэдэд халдварт өвчих тараах эрсдэл өндөр гэсэн үг. Цагаан хэрэглэлээ угаадаггүй гэж байна. Хугацаа дууссан, хортой бүтээгдэхүүнээр үйлчилсэн газруудыг дахиж ажиллуулах ёстой юм уу. Улаанбаатарт шаардлага хангахгүй байгаа энэ зочид буудлуудын асуудлыг цэгцлэх цаг болсон. Зөрчил гаргасан газруудыг торгоод өнгөрдөг асуудлаа болъё. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Зөрчлөө арилгаарай гээд толгойг нь илдэг систем одоо үнэндээ болохгүй байна. Улаанбаатарт 400 зочид буудал байгаагаас 200 дэн буудал байна. Тэнд архидалт, биеэ үнэлэлт, хар тамхины хэрэг зэрэг хууль бус үйлдэл явагдаж байна. Үүнийг таслан зогсоож байж Улаанбаатар хот эрүүлжинэ. Одоо энэ салбарт шигшилт хийх цаг болсон.  Эдгээр аж, ахуй нэгжид Нийслэлийн аялал, жуулчлалын газар зөвшөөрөл олгодог. Гэтэл өнөөдрийн хуралд ирсэнгүй. Улаанбаатарт эрх олгодог албан тушаалтан, яам, агентлаг олон байна, харин шалгадаг газар нь ганц Мэргэжлийн хяналт. " гэв.

НМХГ-аас шинэ ургацын 33 нэр төрлийн жимс, хүнсний ногоог шинжилгээнд хамруулжээ

Arslan.mn

Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж байгаа “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 24-ний хооронд Мишээл Экспо төв дээр зохион байгуулагдаж байна.  Арга хэмжээнд 16 аймгийн 30 сумын 250 гаруй ногоочин, 5 төсөл хөтөлбөр, 20 хоршоо бүлгийн иргэдийн тариалсан төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түүж бэлтгэсэн байгалийн жимсэнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, дүүргүүд дэх МХХ-ийн улсын /ахлах/ байцаагчид хяналт тавьж, Нэгдсэн төв лабораторийн явуулын лаборатори түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй хийж ажиллаж байна.

НИХГ-аас тогтмол хийгдэж хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ

Arslan.mn

НМХГ-аас төрийн үйлчилгээний болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хийсэн хяналт, шалгалтын дүнгээ танилцуулж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төрийн болон хувийн 128 эмнэлэгт шалгалт хийжээ. Хяналт шалгалт үндсэн таван чиглэлээр хийгджээ. Шалгалтаар Хавдар судлалын үндэсний төвд  нүүр амны эмч мэргэжилтэй, клиник лабораторын чиглэлээр мэргэшээгүй хүнийг лабораторын эрхлэгчээр ажиллуулж байсан нь илэрсэн байна.  Энэ талаар Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 126 эмнэлэгт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт таван чиглэлээр хийгдсэн. Нэгдүгээрт эмчилгээний, хоёрдугаарт эрүүл ахуй халдвар хамгааллын, гуравдугаарт, эм бэлдмэлийн хяналтын чиглэлээр, дөрөвдүгээрт цөм цацрагийн хяналт, тавдугаарт, нийгмийн хамгааллын чиглэлээр шалгалт хийсэн. Эмчилгээний чанарын шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил нь хүний нөөцийн хангалтын асуудал байна. Тухайлбал, нэг эмчид ногдох сувилагчийн тоо хангалтгүй байна. Хоёрдугаарт, эмч эмнэлгийн мэргэжилтний яаралтай тусламж үзүүлэх байдал хангалтгүй. Гуравдугаарт, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд амбулаторийн карт бүрэн хэвшээгүй зөрчил нийтлэг илэрч байна.

“Намуутай”, “Багануур”, “Ариг билэг”, “Сүүж уул” зэрэг ахмадын сувиллууд давхар санхүүжилт авдаг байжээ

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн мэдээг танилцууллаа. 2019 оны хувьд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан тогтоолын төлбөрийн дээд хэмжээнээс зарим төрлийн эмнэлгийн хэрэгслүүдийг тухайн зарласан босго үнийн дээд хязгаараас 16.6-аас 167 хувь хэтрүүлсэн зөрчлүүд илэрсэн байна.  Уг зөрчил “Гэгээн манал”, “Нандин Ухаан”, “Намуутай”, “Багануур”, “Ариг билэг”, “Сүүж уул”, “Өнө энх” сувиллууд ахмад настнуудад амралтын бус сувиллын үйлчилгээ үзүүлээд нийгмийн халамжийн сангаас амралтын хөнгөлөлтийг авсан зөрчил илэрсэн. Уг зөрчил урьд нь гарсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас  илрүүлээд 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр албан бичиг явуулсан. Гэтэл давхар санхүүжилт авдаг тухайн зөрчил дахин гарсан учраас холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн гэж  НМХГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс хэлэв.

Төв талбайд Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдэд зарим үйлчилгээг үзүүллээ

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болох юм. Тус өдөрлөгт  Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаагаа сурталчилж, иргэдэд зарим үйлчилгээг үзүүллээ. Энэ үеэр гадаад улсад зорчих иргэдийн хувийн хэрэгцээндээ зориулан авч явах малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний ариун цэврийн гэрчилгээ, гэрийн тэжээвэр амьтны мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ, барилга байгууламжийн ашиглалтын ногоон гэрчилгээг олголоо. Мөн явуулын лаборатори ажиллаж, хүнсний бүтээгдэхүүнд газар дээр нь шинжилгээ хийж ажиллаа. 

Барилгын материалын дээжийг цацрагийн хяналт ШИНЖИЛГЭЭНД хамрууллаа

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/91 дугаартай удирдамжаар НМХГ-аас  “Ремиком” ХК, “БАБ инвэст” ХХК, “Оргил зуурмаг” ХХК-ийн үйлдвэрлэсэн бетоноос нийт 6 дээжийг авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид цацраг идэвхийг тодорхойлох шинжилгээнд хамрууллаа. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.

50 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнээс 840 ДЭЭЖ авч ШИНЖИЛГЭЭНД хамрууллаа

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дотоодын болон импортын хүнсний ногоо, жимс жимсгэний чанар аюулгүй байдал, стандартын шаардлага хангаж буй эсэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хамгаалах, ургамлын өвчин, хортон, хог ургамал, пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг жил бүр ургамал ургалтын, хураалтын, хадгалалтын гэсэн 3 үе шаттайгаар хийж гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэдэг. НМХГ-аас сүүлийн 3 жилд хийсэн хяналт шинжилгээг дүгнэж харуулбал: 2017 онд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хадгалалт, худалдааны үе шатуудад 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс 182 дээж авч, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ургамлын өвчин, хортон, пестицид, нитрат, хүнд металл, нян судлалын нийт 1018 үзүүлэлтээр, 2018 онд нийслэлийн нутаг дэвгэрт төмс, хүнсний ногооны анхан шатны бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа 40 ААН, 203 иргэний нийтийн хэрэгцээнд нийлүүлэхээр бэлтгэсэн 45 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс 629 дээж авч давхцсан тоогоор 1606 үзүүлэлтээр шинжлүүлхэд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан үзүүлэлттэй байна. 2019 онд 50 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнээс 840 дээж авч үнэ төлбөргүй шинжилгээнд хамрууллаа. Хяналт шинжилгээнд хамрагдсан төмс хүнсний ногоо, жимс жимсгэний 99.8 хувь нь ургамлын өвчин, хортон, токсин, нян судлал, пестицид, нитратын үзүүлэлтүүдээр шаардлага хангаж байлаа. Шинжилгээнд хамрагдсан дээжний 52.3 хувь нь дотоодод тариалсан, 47.6 хувь нь импортын төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ эзэлж байна.

Улаанбаатар хот руу тарваганы нойтон мах нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Arslan.mn

2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор …. АРХ улсын дугаартай приус маркийн суудлын автомашинд тарвага тээвэрлэн явсан зөрчлийг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүлээлгэн өгч, холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу арга хэмжээ зөрчлийг таслан зогсоолоо. 

Нийслэлийн хэмжээнд зориулалтын бус цайны газартай 121 СУРГУУЛЬ байна

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Үдийн цай” хөтөлбөртэй холбогдуулан хийсэн шалгалтын дүнг өнөөдөр танилцуулав. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 125 сургууль байгаагаас 61 нь зориулалтын цайны газартай байгаа бол 59 сургууль нь зориулалтын бус цайны газартай юм байна. Харин цайны газаргүй таван төрийн өмчийн сургууль байгаа аж. Тэгвэл төрийн бус өмчийн 111 сургуулийн 42 нь зориуллатын,  62 нь зориулалтын бус цайны газартай байгаа гэнэ. Ингэхээр төрийн болон төрийн бус өмчийн 121 сургууль зориулалтын бус цайны газартай байна. 

“Манго сикс” рестораны хоол үйлдвэрлэлийн стандарт мөрдөөгүй ЗӨРЧИЛД шийтгэл ноогдууллаа

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн 6 дугаар хороо,  57-10 тоотод байрлах Даон хостел ХХК-ийн “Манго сикс” рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хоол үйлдвэрлэлийн дүрэм, журам, стандарт мөрдөөгүй, дотоод хяналт хангалтгүй зөрчлийг илрүүлэн, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулан, зөрчил арилгуулах талаар албан даалгавар хүргүүлэн ажиллалаа. 

Налайх дүүрэгт шугам бөглөрснөөс халилт үүссэн асуудал дээр шуурхай ажиллаж байна

Arslan.mn

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан мал нядалгааны зарим үйлдвэрийн бохир нь хальсан тухай мэдээлэл цахим орчинд тархаад буй. Энэхүү гомдол мэдэээлийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалтын баг тус газарт ажиллаж байгаа юм. Шалгалтын явцад Мал нядалгааны үйлдвэрийн бохирыг зайлуулах худаг бөглөрсний улмаас хальж, ойролцоох гуу дагаж урссан байна. Үүнтэй холбоотойгоор хоёр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлэн шалгаж байгаа. Түүнчлэн ойр орчимд ариутгал, халдваргүйжүүлэлтийг яаралтай хийсэн бөгөөд шалгалт үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн үйлдвэрийн бохир нь голд цутгаагүй гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608642
8 эможи

Зочин
2019-09-29 22:43
keyboard_arrow_up