7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 24, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МХЕГ: Шугам бөглөрснөөс халилт үүссэн

админ
2019 оны 9 сарын 29

Arslan.mn

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа мал нядалгааны газруудын бохироос үүдэлтэйгээр цусан гол урсаж байгаа гэх иргэний мэдээлэл цахим орчин шуугиан тарьсан. Энэхүү мэдээллийн мөрөөр МХЕГ, НМХГ-ын улсын байцаагчид газар дээр нь ажиллаж байна.  Шалгалтын явцад хоёр компанийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийн шугам гэмтсэнээс  халилт үүссэн гэх мэдээллийг албаны хүмүүс өглөө. Мөн хөрсний болон орчны бохирдлыг арилгуулах үүргийг МХЕГ-аас өгчээ. Мал нядлах үйл ажиллагаа эрхэлдэг 90 гаруй компанийн үйл ажиллагааг өнгөрсөн долдугаар сар МХЕГ болон мал эмнэлгийн газрууд шалгалт хийж, зөрчил гаргасан компаниудтай хариуцлага тооцож ажилласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
608632
3 эможи

Овгон
2019-09-29 18:58
Цусаар янз бурийн боловсоруулалт хийж иддэг биздээ ,Мах комбинат цус гарсанч гол болтол гардагыг мэдэхгуй л юм.
Зочин
2019-09-29 11:24
keyboard_arrow_up