COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг нээнэ

2019 оны 9 сарын 20

Arslan.mn

Дөрвөн эгнээ, хоёр урсгалтай Сонсголонгийн шинэ гүүрийг өнгөрсөн долдугаар сарын 5-ны өдөр ашиглалтад оруулсан билээ. Харин хуучин гүүрийг засварлахаар долдугаар сарын 16-ны өдөр хаасан юм. Уг гүүрийн шинэчлэлийн ажил дуусаж,өнөөдөр /2019.09.20/ 12:00 цагт хөдөлгөөнийг нь нээхээр болжээ.

Ингэснээр Сонсголонгийн төмөрбетон хос /шинэ, хуучин/ гүүрийн ажил бүрэн дуусаж байгаа аж. 

Шинэчлэлийн бүтээн байгуулалтын тухайд, асфальтбетон хучилт хийж, явган хүний зам, хайс, гэрэлтүүлгийг хийсэн байна. Бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар "Ган гүүр" ХХК гүйцэтгэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608298
0 эможи

Зочин
2019-09-20 11:47
сонирхолтой
Зочин
2019-09-20 10:30
keyboard_arrow_up