7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаанд “Хогон дундах бидний ирээдүй” бүтээл шалгарлаа

админ
2019 оны 9 сарын 12

Arslan.mn

Нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн байдлыг төр засгийн анхааралд хүргэх, иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхээр “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаан, хөрсний бохирдлыг  бууруулах төсөл бүтээлийн уралдааныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Монгол Гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгууллаа.

Өнөөдөр Монголын Уран зургийн галлерейд тус уралдааны шилдгүүдийг тодруулж гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд “Хөрс ба амьдрал” уралдаанд бүтээлээ ирүүлсэн 30 гаруй гэрэл зурагчны 80-аад гэрэл зураг дэлгэгджээ.

“Нийслэлийн  хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдал, хөрсний бохирдлын хор нөлөөг иргэд, олон нийтэд гэрэл зургаар дамжуулан хүргэж, тэдэнд орчин тойрныхоо хөрс хамгаалах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулсан” хэмээн Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны дарга Ц.Батбаатар онцоллоо.

“Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаанд Ш.Ганзоригийн бүтээл “Хогон дундах бидний ирээдүй” бүтээл шалгарсан бол, хөрсний бохирдлыг бууруулах төсөл бүтээлийн уралдаанд Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнгийн академич Ж.Тэмүүжингийн судалгааны бүтээл шалгарлаа. Тэрээр гэр хорооллын нүүрсний хаягдал үнсийг ашиглан шингээх материал үйлдвэрлэж хөрсний бохирдлыг бууруулах боломжтой талаараа судалгааны ажил хийжээ.

Эх сурвалж: Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608008
0 эможи

Зочин
2019-09-12 18:24
keyboard_arrow_up