COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 11, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Хичээлийн шинэ жилийн бэлтгэл үйл ажиллагаанд УРДЬЧИЛАН СЭРГИЙЛЭХ хяналт шалгалт хийгдэж байна

2019 оны 8 сарын 28

Arslan.mn

НМХГ-аас шалгалтанд Улс, нийслэл, дүүрэг, гадаадын төсвийн хөрөнгөөр шинээр болон өргөтгөлийн барилга баригдаж байгаа байгууллагууд хамрагдаж байгаа бөгөөд шалгалтын явц 55 хувьтай байна.

Шалгалтанд хамрагдсан 53 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгын ажлыг “Хорго групп” 90 хувьтай, 52 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг “Эм Жи Эл Би” ХХК 89 хувьтай, Бунт-Ухаа цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг “Жинсийн орой” ХХК 86 хувьтай тус тус гүйцэтгэж байна.

Нийт сургууль, цэцэрлэгүүдийн хэмжээнд БСШУСС-ын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/419 дүгээр тушаалын дагуу нийслэлийн хэмжээнд “СӨБ, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалтыг 2019 оны 08 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар НБГ-аас зохицуулсантай холбоотой сургалтын хөтөлбөрт өөрчлөлт, шинэчлэлт хийгдээгүй, мөн хичээлийн хуваарь гараагүй байна.

Хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орсонтой холбоотой зарим сургууль багшлах боловсон хүчинг нөхөж  авах ажил хийгдэж байна.​​​​​

Arslan.mnArslan.mnArslan.mn

 
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607348
0 эможи

НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up