COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар руу нойтон мод оруулах гэж байсан этгээдийг саатуулжээ

2019 оны 8 сарын 21

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор өчигдөр 84-72 УНК улсын дугаартай ачааны автомашинд иргэн Б нь Булган аймгийн Хялгант сумаас хэмжээ хэтрүүлэн мод тээвэрлэж явсан зөрчлийг тус дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлжээ.

Зөрчил гаргасан этгээдийг Эрүүгийн хуульд заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 7.9.6-д “Мод, ойн дагалт нөөцийг менежментийн төлөвлөгөөнд туссан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, бэлтгэсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн заалттай юм байна.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607081
0 эможи

unshigch
2019-08-21 19:30
haga haga hatchihsan huurai mod yum bishuu, harin ene hot havias zil 131 eer bainga achij ireed yavj bdag modnuud chini nariin noiton mod haragdaj bdag shd, muu daa deerelhu er ni manai mongolchuud ih hugiin ontsgui humuus bolj bna shuu
keyboard_arrow_up