COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Сүхбаатар: “Залуу гэр бүл“ ангилалын түрээслээд өмчлөх хэлбэрт 4,082 хүн бүртгүүлснээс 58 нь сонгогдсон

2019 оны 8 сарын 09

Arslan.mn

"Нийслэлийн орон сууцны корпорац"-аас  "Буянт-ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын ажилтай холбогдуулан мэдээлэл хийж байна.

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар "Сонгон шалгаруулах комисс өчигдрөөс хуралдаж эхэлсэн бөгөөд эхний хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон шалгаруулах ажил зохион байгуулагдсан.

Залуу гэр бүл гэсэн ангилалын түрээслээд өмчлөх хэлбэрт 4,082 хүн бүртгүүлсэн бол 58 иргэн түрээсэлж өмчлөх боломжтой. Үүнээс сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй 1,356 гаруй иргэн хасагдаж байна.

Тэдгээр иргэд нь Улаанбаатарын хаягтай биш, өөрийн эзэмшилд орон сууцтай, 35-аас дээш настай, гэрлээгүй гэх мэт шалтгаанаар хасагдсан.

Үлдсэн иргэдийн мэдээллийг программаар шүүгээд гаргаад ирж байгаа учраас дундуур нь өөр хэн нэгэнд давуу эрх олгох боломж байхгүй. Энэ ангилалын 58 хүн шууд сонгогдчихсон. Эдгээр иргэд НДШ төлсөн баримт, хүүхдийн тоо, агаарын чанарын ямар бүсэд амьдарч байгаа талаар бүртгүүлсэн мэдээллээ баталгаажуулснаар орон сууцандаа орно. Баталж чадахгүй бол 59, 60 дугаарт эрэмбэлэгдсэн иргэд дээш ороод явна.

Сонгон шалгаруулалтын хуралд иргэн төрийн бус байгууллагын ямар ч төлөөлөл оролцох боломжтой.

Сонгон шалгаруулалтын явцад хэн нэгэнд давуу эрх олгох ямар ч боломж байхгүй. Гадуур иргэдээс мөнгө залилсан талаар мэдээлэл гарч байна. Тиймээс иргэд минь мөнгө төгрөгөө залилуулсан бол цагдаагийн байгууллагад яаралтай хандаарай." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
606618
2 эможи

Dolgormaaa
2019-08-15 12:10
4000 burtguulsen ailin hashaand baidag baisan orh tolgoilson ohintoigo baidag ner orogui bna oron gergui
Erdenechuluu
2019-08-11 17:39
Dakhin burtgel hiih uu netgui orchind yavj b gaad hotsorchihloo
keyboard_arrow_up