COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гарал үүсэл нь ТОДОРХОЙГҮЙ хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна

2019 оны 8 сарын 07

Arslan.mn

НМХГ-аас иргэний гаргасан гомдол мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 15 дугаар байранд хяналт шалгалт хийхэд иргэн Н нь гэртээ кимбаб хийж бэлтгэн тараасныг илрүүлэн таслан зогсоолоо. Иргэн Н нь тус дүүргийн 3 дугаар хорооны 16, 18, 19, 20 байрны дэлгүүрүүдэд тарааж, худалдаалж байсан кимбабыг хураан авч зохих журмын дагуу устгалаа.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Иймд ард иргэд та бүхэн гарал үүсэл нь тодорхойгүй, тасалгааны температурт худалдаалж буй кимбаб, пирошки, хуушуур, ороомог гэх мэт түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606549
1 эможи

Зочин
2019-08-07 23:40
Азийн зарим оронд гадаа хоол хийгээд улсууд авч идээд болоод байна зах зээлд орсон л юм бол чөлөөт худалдааг дэмжмээр юм тэгж хөдөлмөрлөж байж орлогогүй хүн дараагийн юмаа хийнэ шүү дээ
зочин
2019-08-07 18:09
Муу нь муудаа дээрлэхүү гэгчээр энэ мэргэжлийн хяналтыхан оймсонд нь нуухаар мөнгө өгөх чадалгүй ядарсан иргэддээ л хүчийг үзүүлэх юм даа.
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up