COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Удаан хугацаанд ашиглагдаагүй ТҮЦ-ийг нүүлгэж, газрыг чөлөөлүүллээ

2019 оны 8 сарын 01

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороолол, 8 дугаар байрны зүүн талд болон 2 дугаар хороо, Цагдаа хотхон, 12 дугаар байрны баруун урд талд  байрлах түргэн үйлчилгээний 2 цэгийн үйл ажиллагаанд иргэний гомдлын дагуу НМХГ-аас хяналт шалгалт хийлээ. 
Шалгалтаар дээрх түргэн үйлчилгээний цэгийн эзэд нь тодорхойгүй, 1-2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд ойр орчмын хөрсийг бохирдуулан хог хаягдлыг ихээр бий болгож, оршин суугчдын эрүүл мэнд, ая тухтай амьдрах нөхцөлд хортой сөрөг нөлөө үзүүлж буй нөхцөл байдал тогтоогдсон тул түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, газрыг чөлөөлөх тухай дүүргийн Газар зохион байгуулалтын албанд албан тоот хүргүүлж, албан тоотын биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606335
0 эможи

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up