COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Чингэлтэйн гудамжны авто зам засварын үеэр нийтийн тээврийн үйлчилгээнд өөрлчлөлт орлоо

2019 оны 7 сарын 05

Arslan.mn

Чингэлтэйн гудамжны авто зам засварын үеэр зохион байгуулах нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орлоо. Чингэлтэйн гудамж буюу Чингэлтэйн 1-р буудлаас Ногоон булаг хүртэлх 340 метр авто замд бохир усны шугам нэвтрэх суваг хийх ажлын хүрээнд зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2019 оны 07 сарын 06-ны өдрийн 08:00 цагаас 07 дугаар сарын 07-ны өдрийн 24:00 цаг хүртэл хэсэгчилж хаахаар болсон.

Иймд тухайн гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:23 “Чингэлтэй – Зүрх Уул – МУБИС – Цэцэг төв”, Ч24а “Зүрх уул – 3, 4-р хороолол – Сонсголон – ТЭЦ4” чиглэлийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлт орж байна.

Дээрх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлийг богино эргэлтээр зохион байгуулж байгаа тул иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605629
0 эможи

keyboard_arrow_up