COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт гэрлэн чимэглэл бүхий гудамж нэгээр нэмэгдлээ

2019 оны 7 сарын 04

Arslan.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2019 онд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд 4-6 метрийн өндөртэй том оврын нарс модыг нийт 54 байршилд 7225 нарс, 1482 гацуур модыг тарьсан.

Эдгээрээс 4500 модыг өвөрмөц шийдэл бүхий ногоон лэд гэрлээр гэрэлтүүлж хотын өнгө төрх, ногоон шийдэл бүхий олны талархлыг хүлээсэн ажил болсон билээ. Энэ онд Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүй тойрог хүртэл замын хойд талаараа 1278ш, урд талаар 1080ш нарс модыг тарьсныг ногоон лэд гэрлээр гэрэлтүүллээ.

Энэхүү ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан “Инженерийн хангамжийн болон тохижилт, ногоон байгууламжийн ажлыг дүгнэлтээр хүлээж авах комисс” ажиллан хүлээж авлаа. Гүйцэтгэгч байгууллагаар Новел Нетворк ХХК шалгарсан бөгөөд цаашид ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605590
1 эможи

Ахмад СХД
2019-07-04 15:15
Сайхан болж өнгө төрхөө засаж байгаа нь бахархууштай ,гэм нь эзэн хариуцагчтай байх ёстой 4- улиралд байнга арчилгаа ,тордолгоо хэрэгтэй хариуцагч эзэнтэй байх ёстой ,тэгсэн цагт л үр дүн нь гарна .Сайхан хийж гүйцэтгэсэн явган хүний замы г дараа жил нь нэг байгууллага дулааны шугам шинэчилж ,сольж байна гээд ухаж төнхөөд явган хүн явахын аргаггүй болгоод хаядаг шүү дээ ,үүнд л гол учир начир оршиж байгаа юм даа ,нэгнийхээ хийж бүтээсэн зүйлийг яг хуучин байсан байдлаар нь эргүүлж хийж хэвшмээр байна даа та минь

Зочин
2019-07-04 12:08
сайн байна.
keyboard_arrow_up