COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хотын Захирагч Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд Утюпин Павел Владимировичтой уулзлаа

2019 оны 6 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд Утюпин Павел Владимировичийг өнөөдөр хүлээн авч  уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, “Улаанбаатар Лифт” ОНӨҮГ-ын дарга  Б.Батбаатар, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чепурной Станислав Владимирович, БНБУ-ын Гадаад хэргийн яамны Ази, Африк, Латин Америкийн ерөнхий газрын дарга Рыбак Станислав Васильевич болон холбогдох албаныхан оролцов.

БНБУ-ын Аж үйлдвэрийн сайд Утюпин Павел Владимирович “Манай улсын зүгээс Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх гэж байгаад баяртай байна. Манай улсын Засгийн газрын зүгээс 50 сая еврогийн тусламж үзүүлэх болсон. Бид Улаанбаатар хотын нийтийн тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтарч ажиллахаас гадна танай хотод лифтны үйлдвэр бий болгох, хот тохижилтын техник тоног төхөөрөмж зэргийг нийлүүлэх хүсэлтэй байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зээлийн хүрээнд хийгдэх хөтөл хөтөлбөрүүд дээр Ерөнхий сайдтай санал солилцсон. Зээлийн хөнгөлөлттэй нөхцлөөр санхүүжүүлэх эхний ажил 152 лифтийг солих, шинэчлэх түүнийг засварлах цех байгуулах ажлыг яаралтай эхлүүлнэ. Манай орны уур амьсгал нөхцөлд тохирсон техник төхөөрөмж нийлүүлдэг учраас цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно. Хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр батлагдсан тохилдолд бидний зүгээс хамтарч ажиллахад бэлэн. Нийслэл хотод энэ салбарыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Хоёр улсын хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605344
0 эможи

keyboard_arrow_up