COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Ашиглалтын шаардлага хангахгүй байранд амьдарч байсан 60 гаруй айл шинэ байранд орлоо

2019 оны 3 сарын 22

Arslan.mn

Хан-Уул дүүрэг 3-р хороо нэхмэлийн шарын байруудад иргэд хана цуурсан, өвөлдөө хүйтэн, бохир нь хальсан зэрэг хүндхэн нөхцөлд амьдарч байсан. Нэгэнт ашиглалтын хугацаа дууссан учир эдгээр орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулан иргэдийг тохилог орон сууцанд оруулах ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Тэгвэл энэ амлалт биелэлээ олж 15,19 дүгээр байрны 60 гаруй айл шинэ байрандаа орж, өнөөдөр байрныхаа түлхүүрийг гардан авлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцлоо. 

Ашиглалтын хугацаа дууссан орон сууцанд амьдарч байсан 60 гаруй айл өнөөдөр байрандаа орж байна. Байрны чанар, орчин гээд бүхий л зүйл таалагдаж байна гэдгийг оршин суугчид хэлж байлаа.  

Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй 138 орон сууц байна. Үүнээс 44 нь Хан-Уул дүүрэгт байгаа юм. Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа учир эдгээр орон сууцыг буулган дахин төлөвлөлтөд хамруулах ажлыг хийж байгаа. 2020 гэхэд Хан-Уул дүүргийн 1,2,3,12-р хороодын 25 орон сууцыг буулгаж, шинэ байр барьж, оршин суугчдыг оруулахаар ажиллаж байна. Шинэ байрны хувьд 335 айл орох боломжтой. Доороо дулаан гражтай. Мөн 150-170 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601385
1 эможи

keyboard_arrow_up