COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НИТХ энэ сарын 22-нд хуралдана

2019 оны 2 сарын 17

Ерөнхий сайд С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлахаас татгалзлаа Хотын даргад НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлснээр ээлжит бус хурал завсарлага авлаа Arslan.mn

УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын дэд дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл үеэрээ "Нийслэлийн Засаг дарга хэзээ томилогдох вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад НИТХ хуралдаад Нийслэлийн Засаг даргад С.Мөнхчулуун гэдэг хүний нэрийг дэвшүүлээд Ерөнхий сайдад явуулсан. Ерөнхий сайд батламжлах эсэх нь түүний бүрэн эрхийг асуудал. Хэрэв Ерөнхий сайд батламжлахаас татгалзвал тав хоногийн дотор ИТХ хуралдаж дараагийн хүний нэрийг дэвшүүлнэ. Түүнийг нь Ерөнхий сайд батламжлах үүрэг хүлээнэ. Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 22-нд НИТХ хуралдана" гэсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшигч С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан албан бичгээ өчигдөр НИТХ-д илгээжээ. Энэ тухай мэдээлэл өнөөдөр олон нийтэд ил болсон ч Х.Нямбаатар гишүүн үүнийг өчигдөр мэдэж байсан бололтой. Хэрэв үгүй байсан бол НИТХ энэ сарын 22-нд хуралдана гэж хэлэхгүй байсан болов уу. Ерөнхий сайд нэр дэвшигчийг дэмжээгүй тохиолдолд НИТХ ажлын тав хоногийн дотор дахин хуралдаж энэ асуудлаа хэлэлцэх ёстой. Тиймээс НИТХ Х.Нямбаатар гишүүний хэлснээр ирэх долоо хоногийн баасан гаригт хуралдах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600292
0 эможи

Зочин
2019-02-17 20:36
18-нд хуралд
keyboard_arrow_up