COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цахим тайлангийн e-tax.mta.mn систем хэвийн ажиллаж эхэллээ

2019 оны 2 сарын 15

e-tax.mta.mn систем зурган илэрцүүд

Цахим тайлангийн e-tax.mta.mn систем энэ сарын 10-наас эхлэн бүх төрлийн татварын жилийн эцсийн тайланг хүлээн авах үеэр доголдож эхэлжээ. Иймд ТЕГ, ГТСМТТ Улсын үйлдвэрийн газар, Үндэсний дата төвтэй хамтран системийн хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээ авч, шаардлагатай өөрчлөлт болон тохиргоонууд хийсэн байна.

Энэ сарын 12-ны өдрийн 15.00 цагаас хойш тайлан хүлээн авах, илгээх үйлдэл хийж байгаа болно. Системийн ачааллаас шалтгаалж тайлан илгээх, хадгалах үйлдлүүд удаашралтай байна гэж Татварын ерөнхий газраас мэдээлэв.

Цахим тайлангийн e-tax.mta.mn системийг 2011 оноос ашигласан. Одоогийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлагатай тул шинэ хувилбарыг энэ сарын сүүлээс хөгжүүлж, сервер тоног төхөөрөмжүүдийг шинэчилж өргөтгөх юм байна.  

Эх сурвалж: ТЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600270
2 эможи

Tvwshe
2020-04-19 13:22
Yaaj bvrtgvvleh we
ТЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up