COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

14 настай хүүхдийг мөргөж гэмтээгээд, хэргийн газраас зугтжээ

2019 оны 1 сарын 21

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 460 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 326 дуудлагыг хүлээн авч шалгалаа.

хүүхэд мөргөх зурган илэрцүүд

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, нийслэлд 14 хүн бэртэл гэмтэл авсан ба эдгээрийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 7, мөргөлдөх хэлбэрээр 10, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Нийт гэмтсэн хүний 3 нь бага насны хүүхэд байсан бөгөөд 2 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ. Тухайлбал,Толгойтын замд T.Pruis маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 14 настай А-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан. Мөн Төв аймгийн нутаг “Сондуул” гэх газар асфальтан замд T.Probox маркийн автомашин онхолдож, 24 настай М-н амь нас хохирч, 43 настай Б, 10 настай Т нарын 2 хүн гэмтсэн хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Мөн цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 зөрчлийг илрүүлэн саатуулж ажилласан ба “Сар шинэ” арга хэмжээний хүрээнд 7 гэмт хэргийг илрүүлэн ажиллалаа.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599492
0 эможи

keyboard_arrow_up