COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Э.Бат-Үүл: НИТХ-ын бүлгийн дарга нь намын тогтоол уншсаныг гэмт хэрэг гэж үзэж байна

2019 оны 1 сарын 16

Arslan.mn

НИТХ-ын үйл ажиллагаанд НИТХ, түүний бүтцийн байгууллагууд л оролцдог. НИТХ дахь МАН-ны бүлгийн дарга Р.Дагва нь намын удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг сая уншлаа. Бүр тогтоол шүү, зүгээр нэг зөвлөмж ч биш. Тогтоолоороо энэ хүнийг нэр дэвшүүлнэ ээ гээд. Энэ бол эрх зүйт ёстой, ардчилсан улс оронд гэмт хэрэг. НИТХ-ын дотоод үйл ажиллагаанд намын байгууллага оролцоно гэдэг бол гэмт хэрэг. Үндсэн хуулиараа ч хориотой зүйл. Тиймээс бид нарыг иргэдийн төлөөлөгч гэж нэрлэдэг. Намын гишүүн гэж нэрлэдэггүй. Бид үүнийг тууштай эсэргүүцэж байгаа. Учир нь 1990 онд хийсэн ардчилсан хувьсгалын гол утга нь нам төрийг удирдахгүй ээ, төр өөрийн бүтцийн байгууллагаараа дамжуулж л үйл ажиллагаа явуулна. Сүүлийн үед хараад байхад нам төрийг удирдаад байна. Ард түмэн, иргэдээсээ сонгогдчихоод тэдний төлөөлөл болохгүй намын төлөөлөл болж гүйгээд байна. Нам бол сонгууль нэр дэвшүүлэгч субьект. Одоо нэр дэвшигчид ямар асуудал тавихыг харья. Мөрийн хөтөлбөрийг нь харья. Хийх ажлыг нь харж байж саналаа хураана. Тэгэж л үнэлнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599326
0 эможи

Зочин
2019-01-18 11:25
Салга саарал дандаа бүтэхгүй юм л ярина өөрийгөө баатар гээд итгэчихсэн...их инээдтэй амьтан шүү дээ...
аагий
2019-01-16 19:28
батүүл одоо нүүгээд явах цаг нь болсон юм биш үү жаахан ч гэсэн ичих булчирхай байлгаач луйварчин хүүтэйгээ зайл
Зочин
2019-01-16 17:45
Өөрөө цайрчихсан гэмт хэрэгтэн байж. Чулуудай билүү булуудай билүү хүүтэйгээ хөтлөлцөөд шоронд явах гэж байж.
Балдан
2019-01-16 15:03
Энэ өвгөн солирч дуусахгүй юм. Уг нь залуу хүн л дээ. Гэтэл ой ухаан нь нэг бишээ. Өчнөөн ард иргэдийг газар, хашаа байргүй болгож луйвардчихаад одоо "Гэр хороолол" нам үүсгээд гээд сонин юм ярих юм. Хүмүүс энэнд нь итгэжил байдаг.
Зочин
2019-01-16 14:21
Өөрөө ийм тогтолцоог бий болгож хөгжүүлж ирчихээд юу гээд солиороод байгаа салга цагаан толгой вэ.
зочин
2019-01-16 13:45
Намын бүлэг хэрэггүй гээд байна уу.
keyboard_arrow_up