7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 20, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Манай улс өнгөрсөн онд махны экпортоос 400 тэрбумын орлого олжээ

админ
2019 оны 1 сарын 11

Эдийн засаг сэргэж, Засгийн газрын үйл ажиллагаа эрчээ нэмэн ард түмний амьдрал ахуйд нааштай шийдвэрүүд баталж, өмнөх ажлын үр дүн ч эерэг сайнаар эхнээсээ гарсаар байна. 

МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд нэрлэн оруулсан мөрийн хөтөлбөрт эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэх, энэ салбарын орлого ашгийг нэмэгдүүлэх тухай заалт өнөөдөр биелэлээ олж өнгөрөгч 2018 оны нэгдсэн дүнгээр махны экспортоос 400 тэрбум төгрөгийн орлого улсдаа оруулснаа мэдээллээ. 

2018 онд 54.9 мянган тонн мах экспортод гаргасны 37.3 мянган тонн нь хөлдүү, 17.6 мянган тонн нь дулааны аргаар боловсруулсан мах байжээ. Энэ тоог малын тоо толгойд шилжүүлбэл 4-5 сая толгой мал экспортолсон гэсэн үг.

Манай улс өнгөрсөн жил экспортоос 160 сая доллар орчим буюу 400 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Цаашид мал, махны чанарыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малаас гарч буй бусад дайвар бүтээгдэхүүнийг сайжруулах, экспортлох боломжийг сайжруулах бодлогыг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлэх юм байна. 
Өмнөх жилүүдэд хэрэглээнээс давсан мах зах зээлд нийлүүлдэг байсан болохоор үнэ харьцангуй хямд, тогтвортой байсан бөгөөд махыг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын хэмжээ өссөнөөр зах зээлийн зарчмын дагуу үнэд нөлөөлсөн байна. Гэхдээ зөвхөн энэ шалтгаанаар үнэ өссөн гэвэл ташаа ойлголт. Учир нь шатахууны үнэ өссөнөөс тээвэрлэлтийн зардал нэмэгдэн махны үнэд нөлөөлсөн тухай ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар тайлбарлав. 

Монголчууд жилд дунджаар 10-12 сая толгой мал буюу 300-400 мянган тонн махыг хүнсэндээ хэрэгдэг. Бид дотооддоо энэ хэмжээний махны хэрэгцээг бүрэн хангаад, цаашид ессөн сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, нийт 180 гаруй мянган тонн мах экспортлох боломж байгаа юм байна. Эрчимжсэн мал ахуйг хөгжүүлж, малаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж олон жил ярьсан манай улсын хувьд сүүлийн үед гадаад зах зээлд махны эрэлт ихэссэн нь том боломж. Цаашид ч боломжийг ашиглах хэрэгтэй гэдгийг салбар яамныхан үзэж буй.

Махны үнийг тогтворжуулахаар ХХААХҮЯ-ны болон холбогдох газруудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарсан бөгөөд махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийг тогтворжуулах, шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайдад танилцуулсан байна. Шадар сайд танилцсаны дараагаар махны үнийг тогтворжуулах арга хэмжээний тухай олон нийтэд албан ёсоор мэдээлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599133
0 эможи

keyboard_arrow_up