COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

60.6 га газрыг нийтийн эзэмшилд буцаан шилжүүллээ

2018 оны 12 сарын 11

Орон сууцны хорооллын барилгуудын дунд болон сургууль, цэцэрлэгийн орчны газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийг нэмж олгохгүйгээр шийдэж энэ төрлийн үйл ажиллагааг 2016 оноос хойш бүрэн зогсоогоод байна.

Дээрх шийдвэр нь нийслэлийнхний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хотын ногоон байгууламж, авто зогсоолын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

Хууль зөрчин олгогдсон өмнөх газруудын эрхийг цуцалж, нийтийн эдэлбэрт шилжүүлэх, эсвэл тухайн сургууль, цэцэрлэгт буцаан олгох ажлууд хийгдэж байна.

Нэгтгэсэн дүнгээр сургууль, цэцэрлэг болон орон сууцны хороолол дунд байрлах, 2 жил ашиглаагүй болон зориулалтын бусаар газраа ашигласан 606,280 м2 газар буюу 60.6 га газрыг хүчингүй болгож, сургууль, цэцэрлэг болон нийтийн эзэмшилд буцаан шилжүүллээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598093
0 эможи

keyboard_arrow_up