COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж эхэллээ

2018 оны 10 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нар хэвлэлийн бага хурал хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: 

Улаанбаатар хотын анхны шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтийг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэж байсан. Үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002 онуудад Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байсан нь нийслэл хотын хөгжлийн үндэс, суурь болж өгсөн юм.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шинжин орсноос хойш 5 дахь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын архитектор, инжинерүүд боловсруулсан. Энэ ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад нийслэлийн хүн ам, эдийн зааг, газрын харилцаанд томоохон өөрчлөлт гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болжээ. Тиймээс “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулж 2013 онд УИХ-р батлуулсан. Уг тодотголоор Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм.

Arslan.mn

Тус хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд

  • Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоож, улаан шугам татсан. Ингэснээр хот гадагш хязгааргүй, төлөвлөлтгүй тэлэх үзэгдлийг зогсоох юм.
  • Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлийг багасгах зорилгоор Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад хөдөө орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарласан.
  • Улаанбаатар хотын агаарын чанарын бүсүүдийг тогтоож бүсэд мөрдөх журмыг баталсан.
  • Гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор инженерийн дэд бүтцийн төвийн сүлжээнд холбогдох боломжтой хэсэгт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд хийгдэж, харин төвийн сүлжээнд холбогдох боломжгүй хэсгүүдэдү инженерийн дэд бүтцийн бие даасан /Сервис центр/ шийдлүүдийг төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлж эхлээд байна.
  • Нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлж төвлөрлийг сааруулах үүднээс 2 хотын төв, 6 дэд төвтэй байхаар төлөвлөсний дагуу Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
  • Хотын шинэ төвийг бий болгох ажлын хүрээнд нийслэлийн Төр захи ргааны байгууллагуудыг “Яармаг” хотын төвд нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна.

Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа албан ёсоор дуусаж байгаатай холбогдуулан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлагыг дүгнэх, хот байгуулалтын үнэлгээ боловсруулах” мөн “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хот төлөвлөлтийн суурь судалгаа боловсруулах” ажлууд хийгдсэн. Тус үнэлгээ, дүгнэлт, суурь судалгаагаар: Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал дээр суурилан цаашдын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсны үндсэн дээр нийгэм эдийн засгийн өсөлт, шинжлэх ухааны хөгжил, цаг үеийн өөрчлөлтүүдтэй нийцүүлэн “Улаанбаатар хотыг  2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” боловсруулах шаардлагатай гэсэн зөвлөмж гарчээ.

Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Улаанбаатар хот цаашдаа ямар үзэл баримтлалтай хөгжих вэ гэдгийг мэргэжлийн хүмүүс болон олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааныг албан ёсоор зарлаж байна.

Уралдааны шилдгээр шалгарсан шилдэг санаанд үндэслэн нийстэл хотын цаашдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах юм. Уг уралдааныг Улаанбаатар хотын ерөнхий архитектор, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна." хэмээлээ. 

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595862
0 эможи

keyboard_arrow_up