COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл, ажил олгогчдын оролцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа

2018 оны 9 сарын 18

Arslan.mn

Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн зөвлөлөөс Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, Нийслэлийн ажил олгогч эздийн холбоотой хамтран “Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл, ажил олгогчдын оролцоо” нийслэл, дүүргийн зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтад зургаан дүүргийн Засаг даргын орлогч - Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга болон ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцлоо. 

Сургалтаар Хөдөлмөр эрхлэлтийн нийслэл дүүргийн зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагаа, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого үйл ажиллагаа, хөтөлбөр төслүүдийн онцлог, “Нэг өрх нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Албан бус сектороос албан секторт шилжүүлэхэд ажил олгогч эздийн орлцоо, олон улсын туршлага, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүйн асуудлын талаар ярилцаж, санал солилцлоо.

Мөн сургалтад хамрагдсан зөвлөлийн гишүүдээс хөдөлмөр эрхлэлтийн үндэсний  болон нийслэл, дүүргийн зөвлөл уялдаа холбоотой ажиллах, мэдээлэл сургалтыг зохион байгуулах, Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээнд зарцуулагдах санхүүжилтийг нэмэгдүүлэх, Ажлын байрны зуучлал хариуцсан нэш хүн ажиллаж байгааг анхаарч дундажаар 3-5 хүнтэй болгох, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэх зэрэг саналууд дэвшүүлж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594991
0 эможи

keyboard_arrow_up