COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

LIVE: 20 сургуулийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл шаардлага хангахгүй байна

2018 оны 8 сарын 28

Arslan.mn

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд боловсролын, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Шалгалтад нийт 265 боловсролын байгууллага хамрагдахаас 185 хамрагдаж, ажлын явц 69.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Шалгалтаар боловсрол, эрүүл ахуйн хяналтаар нийт 715 зөрчил илрүүлж, газар дээр нь 200 зөрчлийг буюу 34%-ийг арилгуулан, нийт 465 заалт бүхий 73 албан шаардлагыг байгууллагуудад хүргүүлсэн.

Мөн зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 19 хуулийн этгээдэд 4,400,000 нэгжийн шимтгэлийг ноогдуулан ажиллаад байна. Эдгээр зөрчлийн дийлэнх нь сургууль, цэцэрлэгийн багш, боловсон хүчний хэрэгцээ, хангамж дутмаг мөн багшлах эрхгүй мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байсан зөрчлүүд эзэлж байна.

Үүнээс гадна боловсролын байгууллагын сургалтын орчин хангалттай бус, хичээлийн дагуу өрөө, кабинет болон спорт заал, гаднах талбайгүй байсан нь мөн зөрчлийн ихэнх хувийг эзэлж байна" гэж мэдээлэв.

ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧЛҮҮД

Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хангаагүй цэцэрлэгүүд

  • Налайх дүүргийн 152-р цэцэрлэг
  • БГД-ийн 120-р цэцэрлэг
  • СХД-ийн Мэргэн хүү, Цоглог найзууд, Шинэ хотхон, Алтан нар, Аминэрдэнэ Ундраа, Солонго, Гэрэлт-оюу, Мянганбуяан, Хатанбүүвэйбаатар болон Содон ертөнц гэх хувийн цэцэрлэгүүд тус тус багтаж байна.​

Урсгал засварын ажил хугацаандаа хийгдээгүйн улмаас хичээлийн шинэ жилд багтаж хүүхдээ авахгүй сургууль цэцэрлэгүүд

  • Багануур дүүргийн 138-р цэцэрлэг
  • СХД-ийн 228,127-р цэцэрлэг
  • ХУД-ийн 121, 41-р цэцэрлэг
  • БГД-ийн 47,164-р цэцэрлэг
  • БЗД-ийн 126,146-р цэцэрлэг
  • Чингэлтэй дүүргийн 102, 19, 174 цэцэрлэгийн өргөтгөлүүд
  • 18-р цэцэрлэгийг энэ сард улсын комисс хүлээн авсан боловч суурийн давхарт хөрсний ус нэвчиж, 2 цаг тутамд насосоор шавхалт хийгдэж, чийгтэй орчинд цахилгаанд цохиулах, аваар осол гарах эрсдэлтэй байна гэх эдгээр зөрчлүүд илэрсний улмаас хичээлийн шинэ жилд хичээл эхлүүлэх боломжгүй болжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх нөхцөл, боломж бүрэн хангагдаагүй, хяналтын камергүй, автомашины зогсоолгүй, хашаажуулаагүй, галын аюулгүй байдлыг хангаагүй мөн зориулалтыг бус байртай

Цэцэрлэгүүд: Гурван хөгжил зайсан, Бумбардайн найзууд, Мөндөө, Даргиатын жаалууд, Мандах наран, Далай багачууд, Ачлал, Содон эрдэнэ, Мянган буян, Очхон, Цэцэгбал, Элбэрэлт ээж, Бумбагдай, Алтан манцуй, Эрдэнэ бүрэн, Индиго, Ирээдүйн гүнтэн, Баянмангол, Амин дэлбээ, Сувдхан, Дуду болон Нийслэлийн 15, 63, 87,115,136, 243,121,250,151,152 цэцэрлэгүүд.

Сургуулиуд: MIU , Шинэ зуун билэг, Онон, Боловсрол, Гүн галуутай, Баянзүрх цогцолбор, Чандмань, Шинэ зуун билэг, Алтан нар, Ундраа, Содон ертөнц, Этүгэн, Чухаг, Даргитын жаалууд, Мандах наран, Сод сургууль.

Багшлах бүрэлдэхүүн бүрэн хангагдаагүй

Цэцэрлэгүүд: Нийслэлийн 111, 116, 252, 227,127, 63, 152, 120, 95, 146, 228, 27, 176 дугаар цэцэрлэгүүд, хувийн Элбэрэлт ээж, Бумбагдай, Алтан манцуй, Эрдэнэ бүрэн, Амин дэлбээ, Бумбардайн найзууд, Мөндөө, Очхон, Цэцэгбал, Сувдхан, Цоглог найзууд, Шинэ хотхон, Бөмбөөлэй нархан, Амин эрдэнэ, Ундраа, Мянган буян, Хатан бүүвэй баатар, Мэргэн хүү.

Сургуулиуд: Нийслэлийн 15, 27, 41, 63  227,127, 243, 250, 176, 228, 146 дугаар сургуулиуд, Этүгэн, Онон, Сод, MIU, Номч нахиа.

Гадна талбайн тоглоом аюулгүй байдлын шаардлага хангахгүй, хөдөлгөөнтэй сургууль, цэцэрлэгүүд

  • Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль/ сагсны талбайн хашаанууд ганхаж, бэхэлгээ суларсан, хашааны төмрүүд ил шовх байгаа нь хүүхэд гэмтэж болзошгүй/, 131, 138 дугаар цэцэрлэг
  • Хан-Уул дүүргийн Шинэ –Өнөөдөр сургууль,
  • Баянгол дүүргийн 95–р цэцэрлэг,
  • Чингэлтэй дүүргийн 18 цэцэрлэг,
  • Сонгинохайрхан дүүргийн Мэргэн хүү, Цоглог найзууд, Шинэ хотхон, Алтан нар, Аминэрдэнэ Ундраа, Солонго, Гэрэлт-Оюу, Мянганбуян, Хатанбүүвэйбаатар, Содон ертөнц, 252, 127-р цэцэрлэг.

Бусад илэрсэн зөрчлүүдийг дэлгэрэнгүй харахыг хүсвэл Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Фэйсбүүк хуудсаас харах боломжтой.

Одоогоор урьдчилан сэргийлэх шалгалтанд хамрагдсан 24 сургууль, цэцэрлэгийн ундны уснаас дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжилгээнд хамруулаад байна. Мөн энэ сарын 27-31-ний өдрүүдэд сургалтын байранд шавьж, мэрэгч устгал, халдваргүйтлийн ажлыг хийлгэхээр төлөвлөөд байгаа аж.

Харин сурагчийн форм үйлдвэрлэж байгаа байгууллагуудад, ном сурах бичиг болон сурагчдийн үдийн цайнд ирэх есдүгээр сарын 1-нээс 15-ны хооронд хоёрдугаар шатны шалгалт хийгдэх юм байна.

 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594281
0 эможи

keyboard_arrow_up