COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо

2018 оны 8 сарын 16

Arslan.mn

Өчигдөр НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэв. Нийслэлийн Багахангай болон Баянзүрх дүүргүүдэд ирэх ес болон аравдугаар сард нөхөн сонгуулийн ажиллагаа явагдах болсон. Нийслэлийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж мөн Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Б.Мөнхцэцэг нар төрийн албанаас чөлөөлөгдсөн тул сонгуулийн хуулийн дагуу төрийн албаны төлөөллийг нөхөн томилох ёстой. Ажлын хэсэг уг асуудлаар хуралдан санал хурааж Нийслэлийн сонгуулийн хорооны  нарийн бичгийн даргаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга П.Булгамааг, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга П.Батбаярыг Сонгуулийн хорооны гишүүнээр нөхөн томиллоо.

Arslan.mn

Хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2017 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 2018 онд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн тухай танилцуулав. Нийслэлийн хэмжээнд 2017 онд 32 орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд үйл ажиллагаа явуулснаас 20 нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар, 12 нь төсөвт үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулжээ. Эдгээр аж ахуй нэгж нийт 246.4 тэрбум төгрөгийн орлого олж, 260.6 тэрбум төгрөгийн зардал гарган 16.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Ашигтай ажилласан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нийт цэвэр ашиг нь 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаас Нийслэлд оногдох ногдол ашгийн хэмжээ 480 сая төгрөг бөгөөд төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээ нь 440.334.300 төгрөгөөр батлуулахаар тогтоолын төсөл оруулав.

Arslan.mn

Хэлэлцэх асуудлын дараалалд багтсан бусад асуудлын хүрээнд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4,8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Яармаг” шинэ төвд шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгууллахаар болсон. Уг ажлын явцыг Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нар танилцуулав. Одоогийн байдлаар гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулсан бөгөөд зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэж, барилгын суурийн  ажлыг эхлүүлсэн тухай мэдээлэл хийв.

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593880
0 эможи

keyboard_arrow_up