7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 20, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

админ
2018 оны 7 сарын 07

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад дэлхийн 3828 хот нэгдэн оржээ

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар хамтран "Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь" уриан дор Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал энэ сарын 3-6-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Энэхүү бага хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 49 орны өндөр дээд хэмжээний зочид оролцсон юм. 

ФОТО:  “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад  дэлхийн 3828 хот нэгдэн оржээ Arslan.mn

Улаанбаатар хотод орчин үеийн хөлбөмбөгийн стадион барих талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Ибрахим Аль Халифаг хүлээн авч уулзлаа. 

Улаанбаатар хотод орчин үеийн хөлбөмбөгийн стадион барих талаар санал солилцлоо Arslan.mn

Кавей Захадитыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комиссын орлогч, гүйцэтгэх захирал Кавей Захадитыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нүүрстөрөгч бага ялгаруулдаг эко хот байгуулах чиглэлээр санал солилцож, хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөтгөн бэхжүүлэх талаар ярилцав.

Кавей Захадитыг хүлээн авч уулзлаа Arslan.mn

Гэр хорооллын иргэдийг сайжруулсан түлшээр хангах төлөвлөгөөг баталлаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж баталлаа. 

Гэр хорооллын иргэдийг сайжруулсан түлшээр хангах төлөвлөгөөг баталлаа Arslan.mn

Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа буурчээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн энэ оны хагас жилийн тайланг танилцууллаа. Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж энэ оны хагас жилийн байдлаар нийт 21165 өргөдөл гомдол гаргасан байна. Үүний 94 хувь нь шийдвэрлэгдэж, үлдэх хувь нь шийдвэрлэгдэх шатандаа байгаа аж. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 10 хоног байгаа нь өмнөх онтой харьцуулахад 16 цагаар буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа буурчээ Arslan.mn

Сууц өмчлөгчдийн холбоодууд газраа баталгаажууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж нээгдсэн юм. 

Сууц өмчлөгчдийн холбоодууд газраа баталгаажууллаа Arslan.mn

Хот нийтийн аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг шагнаж урамшууллаа

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярыг тохиолдуулан, Хот нийтийн аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа болон нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлэн ажлыг хангахад идэвх зүтгэл санаачлагатай ажилласан нэр бүхий албан тушаалтнуудыг Салбарын яамдын болон Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал, тэрчлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит шагналаар шагнаж урамшуулав.

Хот нийтийн аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг шагнаж урамшууллаа Arslan.mn

Сэлбэ зуслангийн бүсийн ШИНЭ ЗАМЫН АЖИЛ эхэллээ

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн зүүн талаар 1 км шинэ зам барих ажил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра болон бусад албаны удирдлагууд, инженерүүдийн хамт замын ажлын нөхцөл байдлыг шалган ажиллалаа.
Төслийн хэрэгжүүлэгчээр “Билэгт зам ХХК шалгарсан бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 02-ноос 2018 оны 09 дүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр авто замын  ажлаа эхэлж байгаа аж.

Сэлбэ зуслангийн бүсийн ШИНЭ ЗАМЫН АЖИЛ  эхэллээ Arslan.mn

“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна

Улаанбаатар хотын хэмжээнд авто замын ус зайлуулах шугам сүлжээний хүрэлцээ муутайгаас үүдэж  бороо орсны дараа автозам дээр ус их хэмжээгээр тогтож, иргэдийн тав тухыг алдагдуулж авто зам болон явган хүний зам талбайгаар зорчих боломжгүй болдог. Тиймээс  хур борооны улиралд түр зуурын аадар бороо ороход үерт автаж зорчиход хүндрэлтэй байдаг Токиогийн гудамж, “E-mart” дэлгүүрийн хойд уулзварын борооны ус зайлуулах шугамын шинэчлэлтийн 1-р ээлжийн ажлыг эхлүүлсэн.
Тус ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү,  НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра, НГУББГ-ын дарга Т.Цэрэнноров нар бусад албаны инженерүүдийн хамт борооны ус зайлуулах шугамын  ажлын  нөхцөл байдлыг шалган газар дээр нь ажиллалаа.

“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна Arslan.mn

Шарга морьт ЗУСЛАНГИЙН чиглэлийн АВТО ЗАМЫГ наадмаас өмнө ашиглалтад оруулна

Нийслэл хотод зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шаргаморьт зуслангийн чиглэлийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явцыг шалгалаа.

Шарга морьт ЗУСЛАНГИЙН чиглэлийн АВТО ЗАМЫГ наадмаас өмнө ашиглалтад оруулна Arslan.mn

Гадаадад төгсөгчдийн нэгдсэн анхдугаар чуулга уулзалт боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гадаадад сурч, боловсрол эзэмшсэн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, "Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл" ТББ-тай хамтран “Монгол оюуныг Монголын төлөө” Гадаадад төгсөгчдийн нэгдсэн анхдугаар чуулга уулзалтыг нийслэлийн Засаг даргын ивээл дор 2018 оны 6-р сарын 30-ны өдөр Шангри-Ла цогцолборт зохион байгууллаа. 

Гадаадад төгсөгчдийн нэгдсэн анхдугаар чуулга уулзалт боллоо Arslan.mn

“ГҮЙЕ!, ТҮҮЕ!” аяны хүрээнд 2 тн хог цэвэрлэлээ

Нийслэлийн Залуучууд хөгжлийн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ, хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд хоггүй хотыг бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Гүйе! Түүе!” үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зургадугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

“ГҮЙЕ!, ТҮҮЕ!” аяны хүрээнд 2 тн хог цэвэрлэлээ Arslan.mn

“Бүтээлч, ухаалаг, байгальд ээлтэй тээвэр” сэдэвт олон улсын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн Зүүн өмнөд азийн тээврийн судалгааны нийгэмлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургууль, Монголын тээвэр судлаачдын нийгэмлэгтэй хамтран “Бүтээлч, ухаалаг, байгальд ээлтэй тээвэр” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг өнгөрсөн сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

“Бүтээлч, ухаалаг, байгальд ээлтэй тээвэр” сэдэвт олон улсын зөвлөгөөн боллоо Arslan.mn

”Best of classic” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр хамтран “Best of classic” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд боллоо. Сонгодог урлагийг дэмжигч, үзэгч болон гадаад дотоодын жуулчид, зочид төлөөлөгчид болон нийслэлийн иргэддээ зориулан дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон шилдэг бүтээлийг дээжлэн толилууллаа.

”Best of classic” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн боллоо Arslan.mn

“МӨНХ ТЭНГЭР” Монгол туургатны соёл, урлагийн их наадам болно

БСШУС-ын Сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 

Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцоно.

“МӨНХ ТЭНГЭР” Монгол туургатны соёл, урлагийн их наадам болно Arslan.mn

“МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД” хүндэтгэлийн тоглолт тун удахгүй...

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй томоохон ажлуудын нэг бол "МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД” хүндэтгэлийн тоглолт юм. Монгол ардын уламжлал, биет бус өвийг тээж, авъяасаа хөгжүүлж яваа хүүхэд, багачууд, тэдэнтэй ажилладаг багш нараа дэмжиж, энэ удаагийн наадмын нэгдсэн тоглолтыг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулж, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар удирдамжийг батлуулан бүх аймаг, нийслэлийн хэмжээнд хүүхийн урлагийн "Яргуй” бага наадам зохион байгуулсан бөгөөд аймаг, нийслэлийн хүүхдийн урлагийн бага наадмаас шалгарсан  800 гаруй хүүхдүүд оролцсон 255 уран бүтээлд Төрийн соёрхолт, урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатараар ахлуулсан шүүгчдийн баг шалгаруулалт хийлээ.

“МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД” хүндэтгэлийн тоглолт тун удахгүй... Arslan.mn

Нийслэлийн ШИНЭ ӨНГӨ ТӨРХ Б.Цэрэндоржийн гудамж

УИД-ийн урд байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны тохижилтын ажил хийгдэж дуусжээ. Шинэ гудамжны нээлт долоодугаар сарын 5-нд буюу маргааш болох юм байна.

Тус гудамжинд 2,400 м.кв боржин чулуун хавтанг шинээр тавьжээ. Мөн орчин үеийн шийдэл бүхий таван янзын хошуугаар цацардаг, битүү усан оргилуурыг ашиглалтад оруулсан байна.

ФОТО: Нийслэлийн ШИНЭ ӨНГӨ ТӨРХ Б.Цэрэндоржийн гудамж Arslan.mn

Машин ачилтын дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэн, түр саатуулах хашаа ажиллуулж буй 15 байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж эхэлжээ.

Одоогийн байдлаар 4 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Машин ачилтын дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоожээ Arslan.mn

Баярын өдрүүдэд нийт 638 автобус үйлчилнэ

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5 автобус, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд ажиллана.

Баярын өдрүүдэд нийт 638 автобус үйлчилнэ Arslan.mn

ФОТО: “Шинэ Хан-Уул“ цэцэрлэгт хүрээлэн

ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га газар дээр ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг хоёр жилийн өмнө нээсэн.
Тэгвэл энэ жил тус цэцэрлэгт хүрээлэнд тохижилтын нэмэлт ажил хийгдсэн байна. Тодруулбал, баавгай, буга, хэрэм зэрэг 50 гаруй зүйлийн 200 гаруй амьтны баримлыг цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ. Үүнээс гадна эвдэрч гэмтсэн тоглоомуудыг засан, орчныг камержуулж, усалгааны систем байрлуулан, цэцэрлэгжүүлсэн байна.

ФОТО: “Шинэ Хан-Уул“ цэцэрлэгт хүрээлэн Arslan.mn

Эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулах ажил ҮРГЭЛЖИЛЖ байна

Улаанбаатар хотод гудамж, зам, талбайн засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд  томоохон эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулах ажлыг НАЗХГ-аас хийж байна. 

Эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулах ажил ҮРГЭЛЖИЛЖ байна Arslan.mn

Наадмын түрүү бөхөд “Ланд Криузер VX-R” загварын автомашин гардуулна

Өнөөдөр “Тоёота мотор корпорац”-иас үндэсний их баяр наадмын түрүү бөхөд “Ланд Криузер VX-R” загварын автомашинаар шагнах талаар НЗДТГ-ын Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.

“Тоёота мотор корпораци” энэ жилийн наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийн шагнал болох тус автомашиныг долдугаар сарын 13-ны 11:30 цагт Сүхбаатарын талбайд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Монгол дахь “Тоёота мотор корпорац”-ийн албан ёсны дистрибьютор компани болох Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Тошира Курахаши нар албан ёсоор гардуулах юм.

ФОТО: Наадмын түрүү бөхөд “Ланд Криузер VX-R” загварын автомашин гардуулна Arslan.mn

“Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай”, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлыг иргэд, олон нийтэд танилцуулах зорилгоор “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн “Байгаль эх” цогцолборт зохион байгууллаа.

“Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг Arslan.mn

“МӨНХ ТЭНГЭР” Монгол туургатны соёл, урлагийн их наадам болно

БСШУС-ын Сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нарын хамтарсан тушаал, захирамжаар “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 

“МӨНХ ТЭНГЭР” Монгол туургатны соёл, урлагийн их наадам болно Arslan.mn

Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин аян эхэллээ

Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой аяныг энэ сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-ний хооронд хоёр сарын хугацаанд зохион байгуулж байна.

Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин аян эхэллээ Arslan.mn

Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёцгооё

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадмыг 12 дахь жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран уламжлал ёсоор энэ сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёцгооё Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59385
0 эможи

keyboard_arrow_up