COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүнс худалдаа үйлчилгээ үйлдвэрлэгчид бүлэг болж ажиллахаар боллоо

2018 оны 4 сарын 23

“Үйлдвэрлэгч танд…” сэдэвт хамтын ажиллагааг сайжруулах уулзалтын хүрээнд хийгдэж буй дараагийн арга хэмжээ хүнс худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжийн дунд зохион байгуулагдлаа.
Үйлдвэр эрхлэгчдэд харилцан туршлага солилцон, мэргэжлийн байгууллагаас хэрэгцээт мэдээллийг авч бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулахад туслахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд зорилгоор энэхүү уулзалт зохион байгуулагдаж байгаа.

Уулзалтанд Хан-Уул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг салбарын байгууллага, аж ахуйн нэгж гээд нийт 20 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцож мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө мэдээллээ авч, харилцан туршлага солилцож, цаашлаад хамтран бүлэг болж ажиллахаар боллоо.

Арга хэмжээнд дүүргийн Татварын хэлтэс, Хүнс Худалдаа Үйлчилгээний Хэлтэс, Голомт банк гэсэн байгууллагууд оролцож үйлдвэрлэгчдийг хэрэгцээт мэдээллээр ханган ажиллаа. Мөн салбарын шилдэг үйлдвэрлэгчдийн төлөөллөөр “Ногоодой” шүүс брэнд үйлдвэрлэгч “ТИНЦ” ХХК, “Вива талх” гэсэн жижиг дунд үйлдвэрлэлүүд оролцож өөрсдийн бизнесийн туршлагаас бусаддаа хуваалцсан юм.

“Үйлдвэрлэгч танд…” сэдэвт хамтын ажиллагааг сайжруулах уулзалтын дараагийн хэсэгт барилга, модон эдлэлийн салбарын жижиг дунд үйлдвэрлэгчид чуулах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56383
0 эможи

keyboard_arrow_up