COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт“ бизнесийн чуулга уулзалт ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2018 оны 1 сарын 29

Arslan.mn

"Улаанбаатар-Хөрөнгө оруулалт" бизнесийн чуулга уулзалтыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Улаанбаатарын Худалдааны Танхим хамтран зохион байгуулж байна. 

Чуулга 14:00 цагаас Төрийн ордонд эхэллээ.  

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтын онцлог нь хувийн хэвшил, бизнесийнхэний хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг илүүтэй дэмжиж, Улаанбаатар хот хамтран ажиллаж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын төлөө бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг чиглүүлэхэд оршиж байна. Энэ уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын мэдээлэл, танилцуулга өгч, Улаанбаатар худалдааны танхимын гишүүд төрөөс дэмжлэг авч, хамтран хэрэгжүүлж болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна. Мөн нийслэлийн харьяа агентлагууд үзэсгэлэн гаргаж, худалдан авах ажиллагаа болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн салбар гээд бүхий л чиглэлээр бизнесийнхэн болон аж ахуй нэгжид мэдээлэл өгөх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд

Arslan.mn

"Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөтөлбөр, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих энэхүү бизнес уулзалтыг бид 4 дэх жилдээ зохион байгуулж байна. 

Улаанбаатар хот хөрөнгө оруулагчдын хувьд боломж, сонголт юм. 

Хотын зүгээс 2018 оны иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жил болгон зарласан билээ. Энэ нь бизнес эрхлэгчдэд бас нэгэн боломжийг нээж байгаа хэрэг юм" хэмээн онцлов.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 

Arslan.mn

"Өнөөдөр манай Засгийн газрын 100 хоног тохиож байна. Бид энэ 100 хоногийн хугацаанд багагүй зүйлийг хийжээ. Гэхдээ хийх ажил бүр их байна. Манай Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогоо боловсруулж, эрдэмтэн судлаачдаараа хэлэлцүүлж байна. Удахгүй хэрэгжүүлнэ. 

Эхний тулгуур нь бизнес эрхлэгчид, ажилтнууд та бүхэн юм. Хоёр дахь тулгуур нь Монголын төр юм. 

Ийм учраас гурван тулгуурт хөгжлийн бодлогын гол тулгуур нь Монголын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид" гэв.

УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх Ц.Мөнхбаяр 

Arslan.mn

Чуулганд оролцогчдод УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжиллаа.

Тэрбээр "Өнгөрсөн 1 жилийн хугацаанд макро эдийн засгийг сэргээх бодлогыг тууштай хэрэгжүүлсэн жил байлаа. Эдийн засгийн өсөлт урьдчилсан гүйцэтгэлээр 4.9 хувьд хүрч, урт хугацааны зээлжих зэрэглэл сайжирлаа. 

Одоо бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх цаг ирлээ. Энэ бодлогоор тогтвортой бизнесийн орчин бий болно. 

Энэ удаагийн уулзалт нь нийслэл, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дүгнэж үр дүнтэй болно гэж найдаж байна" гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан

Arslan.mn

 "Улаанбаатар-Хөрөнгө оруулалт чуулга уулзалтад нийгмийн нэн чухал ач холбогдолтой олон чухал хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлэлийн хүрээнд харилцан үр ашигтай хамтран хэрэгжүүлэх гарцыг эрж хайж буйгаараа онцлог. 

Аливаа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшлийн үндэс суурь нь төрийн урт хугацааны, тогтвортой бодлого, нөгөө талаас баялаг бүтээгчид байдаг. 

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бид зөвхөн нэр төдий уриа лоозон байдлаар гаргадаг явцуу хандлагыг халах шаардлага бий. 

Эдийн засаг, шинжлэх ухааны нарийн тооцоо судалгаатай, хөрөнгө оруулалтын зөв бодлогыг бид гаргаж, харилцан үр ашигтай ажиллах нь чухал. 

Өнөөдрийн чуулга уулзалтаас бид шаардлагатай шийдвэрүүдийг гаргах, олон ургальч санаа гарч, харилцан хамтран ажиллаж, нэгдсэн бодлогоор урагшлах боломж бүрдэнэ" гэв.

Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн

Arslan.mn

 "Улаанбаатар хот өдрөөс өдөрт өнгө засаж байгаа энэ үед хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж чадвал улам хурдан хөгжих боломжтой. 

Агаар, орчин, хөрсний бохирдол Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг бөгөөд үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэх нь чухал юм" хэмээн онцлов. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53059
0 эможи
keyboard_arrow_up