COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

E-Mart Худалдааны Төвд Гарсан Гал Түймрийг Бүрэн Унтраав

2018 оны 1 сарын 29

И МАРТ зурган илэрцүүд

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд E-Mart худалдааны төвийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 02:04 цагт / 2018.01.29 / ирүүлснээр нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.

Гал түймэр худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах бараа хүлээн авах 11х14 метрийн хэмжээтэй хүнсний агуулахад гарч, хүнсний бараа материал шатаж байсан байна.

Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн хүн байхгүй,  4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53047
0 эможи
keyboard_arrow_up