COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2018“ ирэх сарын 3, 4-нд болно

2018 оны 1 сарын 24

Arslan.mn

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм.

Тус наадмын үеэр Монгол улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ.

Зохион байгуулагдах арга хэмжээнүүд

  • Урлагийн тоглолт
  • Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Регбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн
  • Цанын сонирхогчийн тэмцээн
  • Тэшүүрийн үзүүлбэр
  • Снөүбоардын тэмцээн
  • Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад
  • Нохой чарганы үйлчилгээ
  • Өвлийн дугуйны үйлчилгээ
  • Гэр бүлийн буухиа тэмцээнүүд
  • Параглайдингийн үзүүлбэр
  • олс таталтын тэмцээн
  • хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг хороо болон эрэгтэй, эмэгтэй, гадаад оролцогчийн шалгаруулалт

 

Тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх сарын 3, 4-нд зохион байгуулагдах тус наадамд Монгол бахархал болсон дээл хувцасаараа гоён өргөнөөр оролцохыг нийслэлчүүддээ уриалж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52822
0 эможи
keyboard_arrow_up