COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НЗДТГ, Улаанбаатар төмөр замын хамтарсан ажлын хэсгийн хуралдаан боллоо

2018 оны 1 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.
Тус хуралд ажлын хэсгийн дарга Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, ажлын хэсгийн дэд дарга Улаанбаатар төмөр зам ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга А.В.Ушаков, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбүрэн, Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, ЗХУТ-ийн орлогч дарга  Л.Батцоож, НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат,  Улаанбаатар төмөр зам ХНН-ийн тээврийн хяналтын албаны дарга Н.Адъяа болон бусад гишүүд оролцлоо.

Arslan.mn
Ажлын хэсгийн хуралдаанаар Улаанбаатар хотын  авто замын  нэвтрэх чадварыг  нэмэгдүүлэх, төмөр зам  дээгүүр гүүрэн  болон хонгилон  гарцуудыг   барих, “Төмөр  замын аюулгүй  бүсийн дэглэм”-ийн хэрэгжилтийг хангах, зурвас газар ба  аюулгүйн бүсийг чөлөөлж, зөрчлийг  арилгуулах талаар санал  боловсруулж, цаашид  хэрхэн ажиллах, бусад тулгамдаж буй асуудлуудыг судалж шийдвэрлэх  талаар хэлэлцлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52619
0 эможи
keyboard_arrow_up