7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 20, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

админ
2018 оны 1 сарын 14

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

1008 айлын орон сууц бүхий “НОГООН НУУР” хорооллын төслийн ажлын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү БНХАУ-ын Бугат хотын тусламжаар  хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян болон бусад албаны холбогдох төлөөлөгч нартай уулзаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлын явцтай өнөөдөр танилцаж, санал солилцлоо.

Зам тээврийн салбарт 2018-2020 онд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ хэлэлцлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд , Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын байгуулах “Зам тээврийн салбарт 2018-2020 онд хамтран  ажиллах  “Санамж бичиг” түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Зам, тээвэр хөгжлийн яаманд боллоо.

П.Баярхүү: Гэр хорооллын амьдрах орчинд хувьсал хийсэн жил байх болно

ГЭР ХОРООЛОЛД СЕРВИС ЦЕНТР БУЮУ ДЭД БҮТЦИЙН ТӨВ БАРИХ БОЛОН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

-Улаанбаатар хот дэд бүтцийн чиглэлээр 2018 онд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Дэд бүтцийн чиглэлээр Гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах, авто замын ажлууд, газар чөлөөлөлт, нийтийн тээвэр, бүтээн байгуулалтын ажлууд багагүй хийгдэхээр төлөвлөгөө нь гараад эхнээсээ хэрэгжилт рүүгээ ороод явж байна.

Arslan.mn

Б.Индра : 3үүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхэлнэ

ДАВХАР ГҮҮРНИЙ АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЖ, ХӨДӨЛГӨӨНИЙ НЭВТРЭХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

-Улаанбаатар хотод 2017 онд дөрвөн шинэ гүүрний ажлыг хаана эхлүүлсэн, өөр ямар ажлууд хийсэн бэ?
-Өнгөрсөн онд Улаанбаатар хотод Нийслэлийн төсөв, замын сан, Хөгжлийн банкны хөрөнгөөр нийт 56,4 тэрбум төгрөгөөр 40 төсөл бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар (НАЗХГ) хийж гүйцэтгэсэн. Гадаадын зээл, тусламжаар 134.9 сая долларын төсөвт өртөгөөр хоёр улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонсголон, Яармаг, Замын цагдаагийн баруун урд уулзвар, Баянзүрх дүүргийн Туулын гүүрийг шинээр барих, хуучин гүүрийг засч, шинэчлэх ажлууд хийгдэж байна. Налайх-Чойрын 20.9 км авто замын бүтээн байгуулалтын зургийн ажил, газар чөлөөлөлтийн ажлууд хийгдээд дууссан. Энэ онд барилгын ажил нь эхэлнэ. Дээрхи зам нь 1953 онд анх баригдаж цаашид засвар авах боломжгүй муудан шинэчлэх болсон. Тус замыг шинэчлэн өргөтгөснөөр Улаанбаатар хотын зүүн чигийн авто машины урсгал хөдөлгөөний саадгүй чөлөөтөй зорчих боломж бүрдэнэ. Өнгөрсөн онд Нийслэлийн төвийн дүүргүүдэд болон гэр хороололд нийт 14.1 км хатуу хучилттай авто замыг байгалийн чулуун замын хамт хийсэн.

Arslan.mn

"Олон нийтийн хэлэлцүүлэг" энэ сарын 22-нд болно

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд газар эзэмших, өмчлөх зэрэг асуудалтай холбоотой өргөдөл гомдол түлхүү ирсээр байна. Өнгөрсөн жилийн хувьд зөвхөн Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд гэхэд иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших хүсэлт 515, газрын маргаантай асуудал 443, өмч газрын харилцааны салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай гомдол 44 ирсэн байна. Ер нь Нийслэлийн газрын алба хууль тогмоомжийн хэрэгжилттэй асуудал нийслэлд зонхилж байгаа тул НИТХ-ын ажлын алба болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд энэ сарын 18-ны өдрийг хүртэл иргэдийн санал, гомдлыг хүлээн авч байгаа юм.

Зөвийг дадал болгоцгооё

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон  хог хаягдлыг анхан шатанд нь ангилан ялгах дадлыг хэвшүүлэх, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэхээр Тамгын газрын байрандаа болон хорооддоо хог ангилан ялгах савыг байрлууллаа. Хог хаягдлыг  дахин боловсруулах боломжтой буюу цаас, ундаа, усны хуванцар сав, хөнгөн цагаан лаазны хэмжээ нийт хог хаягдлын 30 орчим хувийг эзэлдэг. Тиймээс манай хамт олон ангилан ялгасан хог хаягдлынхаа хуванцар савыг түүгээр амьдралаа залгуулдаг хүмүүст, цаасаа ариун цэврийн цаасны үйлдвэрт өгөхөөр боллоо. Цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнуудын ажил хөнгөрч, тээвэрлэлтийн давтамж ч буурна гэж харж байна.

Албан журмын даатгагчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, байгууллага хоорондын ажлын уялдааг сайжруулах, жолоочийн сахилга, хариуцлага соёлыг дээшлүүлэх, хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээг тогтоох зорилгоор хоёр тал хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгуулж байгаа юм.

УИХ-ын байнгын хорооны ажлын хэсгийнхэн нийслэлд ажиллаж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны “Агаарын бохирдлыг бууруулах” дэд ажлын хэсгүүд өнөөдөр агаарын бохирдол ихтэй дүүргүүдэд ажиллаж байна.  Ажлын хэсгийнхэн НЗДТГ-ын хурлын зааланд цугларч, агаарын бохирдол ихтэй дүүргүүдийн товч танилцуулга болон гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд төвүүдийн ажлын цаг үеийн мэдээллийг сонсч, тулгамдаж буй асуудалтай танилцсан юм.

Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийн ажил 38.5 хувьтай байна

Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан “Цэргийн бүртгэл явуулах журам”-ыг удирдлага болгон нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 4-нөөс 20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй бүх эрчүүд, 60 хүртлэх насны бэлтгэд офицерууд бүртгүүлэх ёстой юм.

Томуу, томуу төст өвчний тохиолдол буурч, эмнэлгүүдийн орны ачаалал багасчээ

Нийслэлийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр сарын 02-ны байдлаар, амбулаторийн 59.446 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6706 тохиолдол оношлогдсон бөгөөд энэ нь нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байсан билээ.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн байдлаар буюу энэ сарын 08-ны мэдээллээс үзвэл, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 70.573 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5094 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.2 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дунджаас 4.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.8 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 34.3 хувийг 0-1 нас, 28.1 хувийг 2-4 нас, 14.8 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлжээ. Хүүхдийн түргэн тусламжийн 1327 дуудлага ирснээс 44.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж.  Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар, 2084 орон дээр 2368 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Нийт орны ачаалал 13.6 хувиар нэмэгдэж, 70-80 хувь хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ.

Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжуудыг цэгцэлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаалын дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран маргааш эхлүүлнэ. Тодруулбал, уг ажил энэ сарын 12-19-ний хооронд зохион байгуулагдах юм. Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгаанууд нь нийслэлийн өнгө үзэмжийг алдагдуулахаас гадна дараах нийтлэг зөрчил дутагдлууд ажиглагдаж байна.

Мэдээллийн технологийн сургалтуудыг амжилттай дүүргэсэн залуучууд сертификатаа авлаа

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв” БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-тай хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтууд болон компьютерийн үндсэн хэрэглээний сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж байна.

Зөвшөөрөлгүй авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн газрыг чөлөөлж байна

Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган үйл ажиллагаагаа зогсоох, газраа чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэж,  шаардлага биелүүлсэн эсэхэд шалгалт хийлээ.

Тээврийн хэрэгслийн улсын дугаар 1, 6-аар төгссөн бол албан татвар, төлбөрийг энэ сард төлнө

Нийслэлийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн А/02 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэллээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52289
0 эможи
keyboard_arrow_up