COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гадаад паспортаа авах гэсэн иргэд урт дараалал үүсгэж байна

2018 оны 1 сарын 09

Arslan.mn

]Хар өглөөгүүр бөөн хэрүүл уруул болсон тэд шинэ гадаад паспорт авахаар ийнхүү урт дараалал үүсгэжээ.  Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын ачаалал шинэ оны дараагаас эрс ихэссэн байна. Учир нь Засгийн газар 2017 онд тогтоол гаргаж,  гадаад паспортын сунгалтыг зогсоохоор болсон нь хөхөө өвлийн хүйтэнд өглөөний үүрийн харанхуйгаар ирж ОӨУБГ-ын өмнө дугаарласан хүмүүс хөл гараа даруулан байж дараалал үүсгэн зогсч буй нь энэ юм.

Гадаад паспортаа энгийнээр захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл, 6 буудлын Оргил төвүүдээр үйлчлүүлж болох аж.  Тэнд оочер дугаар багатай байгааг  ОӨУБГ-аас мэдээлж байна.  Харин гадаад паспорт шинээр захиалахад үнийн хувьд өөрчлөлт ороогүйг ОӨУБГ-ын ажилтнууд хэлж байлаа.

2017 оны төсөвт 250 мянган энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суулгасан. Гэвч гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдцийн нөөц хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсээд байсан. Хэрэв 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон бол 2018 оны 1-3 дугаар сард иргэнд гадаад паспорт олгох үйлчилгээнд доголдол гарах байжээ. Тус газрын 2018 оны төсөвт 300 мянган үндэсний энгийн гадаад паспортын бэлдцийн санхүүжилт суугдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52076
0 эможи
keyboard_arrow_up