COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Батсүх: Гэр хорооллыг хөгжүүлж байж Монгол Улс хөгжинө

2017 оны 12 сарын 11

Arslan.mn

“Гэр хороолол хөгжлийн нам”-ыг Монгол Улсын Дээд шүүх улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ. Энэ үйлдэл нь Үндсэн хуульд заасан хүний эрхийг ноцтой зөрчиж, гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй орчныхоо төлөө эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж байна хэмээн тус намынхан үзэж байгаа юм. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Гэр хороолол хөгжлийн нам"-ын дарга Б.Батсүх "Бидний хэсэг нөхөд Гэр хороолол хөгжлийн намыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн байгуулахаар бэлдэж, эвлэлдэн нэгдэж, үзэл санаагаа нэгтгэсэн. Гэр хорооллыг хөгжүүлж байж Монгол Улс хөгжинө гэж үзсэн учраас бид  энэ намыг байгуулахаар явсан. 

Зургаадугаар сарын 23-нд анх "Гэр хороолол хөгжлийн нам"-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт тавьсан. Ингээд зургаадугаар сарын 30-нд шүүх хуралдаан болсон.

Харамсалтай нь, шүүх хуралдаанаар "Гэр хороолол хөгжлийн нам" нь улс төрийн намын тухай хуулийн зүйл заалтуудыг хангаагүй байна гэсэн дүгнэлтүүд гарсан. Жишээ нь, 801 гишүүнтэй байх ёстой байтал танай нам 792 гишүүнтэй байна гэж 9 хүнийг хассан. Бид уг нь 1,000 гаруй гишүүдийн нэр өгсөн. Зөрчлүүдийг засаад дахин хүсэлт гаргавал танай намыг бүргэхэд бэлэн байна гэсэн. 

Үүнээс хойш бид бэлтгэл ажлаа дахин хийж, намын их хурлаа дахин хуралдуулсан. Ингээд арваннэгдүгээр сарын 1-нд Монгол Улсын Дээд шүүхэд хоёр дахь удаагаа хүсэлтээ тавьсан. Гэтэл эхний удаад болно гэж байсан мөрийн хөтөлбөрүүдийг болохгүй байна гэж үзэн дахин бүртгэхээс татгалзаж буцаалаа.

Хууль зөрчсөн гээд байгаа заалтууд нь АН болон МАН-ын дүрэмд байдаг. Гэтэл энэ заалт нь Гэр хороолол хөгжлийн намын дүрэмд орохоороо хүний эрх зөрчсөн, байх боломжгүй зүйл юм байна. Дээд шүүхийнхний энэ үйлдэл нь Гэр хороолол хөгжлийн намыг зориудаар бүртгэхгүй байх шалтгаанаа олж ядсан, улс төрийн захиалгатай, явуургүй арга гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь өнөөдөр гэр хорооллыг хөгжүүлэх, утааг арилгах хүсэл эрх мэдэлтнүүдэд алга. Тиймээс гэр хорооллыг хөгжүүлэх хэнийг ч тэд эвлэлдэн нэгдэхийг эсэргүүцэж байна гэдэг ойлголтыг төрүүлж байна. 

Гэр хорооллынхныг илт ялгаварлан гадуурхаж байгаа энэ үйлдлийг бид эцсээ хүртэл эсэргүүцэж, гэр хорооллынхон бид Хүний эрхийн Үндэсний коммист хандана гэдгээ мэдэгдэж байна" гэлээ.

Улсын Дээд шүүхийн гаргасан шийдвэрт

"Намын гишүүнд үүрэг болгосон дүрмийн 3.3.3 дахь заалтын "Төрийн сонгуульд намаас болон бусад намтай байгуулсан Эвслээс нэр дэвшигчдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, нэр дэвшихгүй байх"
3.3.4 дэх заалтын “Намаас нэр дэвшигчдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, нэр дэвшигч болон Гэр хороолол хөгжлийн намын мөрийн хөтөлбөрийг сурталчлах, 
3.3.5 дахь заалтын “Намын нэр хүнд эв нэгдлийг хамгаалах, намын эрх ашигт үл нийцэх аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх, 
3.3.6 дахь заалтын "Намын дотоод асуудлаар олон нийтэд хандаж намын нэр хүнд эв нэгдэл үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл хийхгүй байх" тухай зохицуулалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн ес дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг хөндсөн байна гэж тэд үзжээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50958
0 эможи
keyboard_arrow_up