COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 12 сарын 02

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

С.Батболд: Эдийн засгийн хувьд Улаанбаатар хот бонд гаргах эрхтэй болох нь чухал

Хотыг өргүй болоход  захирагчийн хувьд онцгой анхаарч байгаагаа хэлье. Нөгөө талаар хот өөрөө бонд гаргах  эрхтэй байх учиртай.  Нийслэлийн эрх  зүйн байдлын тухай хуулийг  УИХ-аар хэлэлцэхээр дэмжээд байна.  Хэлэлцээд баталчихвал  хот эдийн засгийн хувьд маш том ахиц гаргаж чадна. Бондын эрх нээгдсэнээр хот  эдийн засгийн хувьд бие даах боломж нээгдэнэ. 

Улаанбаатар хотын 2018 оны төсвийн анхны хэлэлцүүлэг дууслаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус  хоёрдугаар чуулганаар  Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”- ийн анхны хэлэлцүүлэгийг хийж дууслаа. 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ Улаанбаатар хот  2018 онд концессын өрийн төлбөрөө барагдуулж дуусна.  Зүүн дөрвөн замын давхар замын уулзварын ажлыг эхлүүлнэ. Эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч, улс нийслэлийн төсвөөр   шинэ барилгын ажлыг  эхлүүлнэ. Зөвхөн нийслэлд гэхэд  100 орчим обьектын ажил хийхээр төлөвлөөд байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдтай албан уулзалт хийлээ

Уулзалтаар хоёр тал 2016-2020 онд хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Мөн 2018 онд хамтран хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүдийн талаар санал солилцов.

“Зам тээврийн салбар бол хотын хувьд маш чухал асуудал. Хотын түгжрэл гэх мэт тулгамдаж буй асуудлуудыг салбарын яамтай сайн ярилцаж тохиролцож байж шийдэх учиртай. Уулзалтаар авто вокзалын асуудал яригдлаа. Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан авто вокзал байхгүй. Хотын зүүн, баруун, урд талд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттайгаар 3 авто вокзал барина гэсэн асуудал яригдсан.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайд П.Пеллигринийг хүлээн авч уулзлаа

Хоёр талын уулзалтаар Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайд П.Пеллигрин мэдээлэл технологийн салбарт ухаалаг хотын төсөл дээр хамтран ажиллах саналтайгаа илэрхийлсэн бөгөөд мөн зам тээвэр, хог хаягдал гэх мэт олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.

Хотын дарга С.Батболд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт Нийслэлийн агаарын бохирдол хамгийн өндөр бүсүүдэд ажиллалаа

Ерөнхий сайдаар ахлуулсан албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн 10-р хороо буюу “Дэнжийн 1000”-ийн 39-р сургуулийн халаалтын нэгдсэн системд холбогдсон ажил болон агаарын чанарын явуулын станцын агаарын бохирдлын хэмжээг хэрхэн зааж байгаа үзүүлэлттэй танилцсан юм.

Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцлээ

Улаанбаатар хотын 2018 оны төсөвт  800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл, хотын шуудын төсөвт 630.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын  78.8 хувийг бүрдүүлэхээр,  дүүргүүдийн төсөвт 169.7 тэрбум төгрөгийн орлого  төвлөрч,  нийслэлийн төсвийн орлогын 21.2 хувийг  тус тус бүрдүүлэхээр байна.  Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын  90.1 хувь буюу 721.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх  9.9 хувь буюу 78.9 тэрбум  төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах талаар иргэд саналаа өгчээ

  1. Гэр хорооллын дахин төлөвлөлт
  2. Нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилт
  3. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  4. Авто зам барих, засварлах
  5. Гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамж
  6. Нийтийн тээвэр
  7. Орон сууцны дээвэр, цахилгаан шатны засвар
  8. Үерийн хамгаалалтын барилга
  9. Сургууль, цэцэрлэгийн барилга
  10. Тоглоомын талбай
  11. Үерийн хамгаалалтын далан
  12. Ус түгээх байр
  13. Гэрэлтүүлэг, камержуулалт
  14. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлт
  15. Эмнэлгийн хүртээмжийн талаар их санал өгсөн байна.  Нээлттэй хэлэлцүүлгийн үед иргэдээс хамгийн олон санал авсан төсөл, арга хэмжээг нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөд тусгажээ.

Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байна

Зам тээврийн ослын үед учрах гэмтлээс сэргийлэх нэн ач холбогдолтой хэрэгсэл бол хамгаалах бүс, хамгаалалтын малгай юм. 2010 онд Монголын мянганы сорилтын сан-Эрүүл мэндийн төсөл, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх явган зорчигч, жолооч, замын цагдаа нарын мэдлэг, хандлага, дадлын судалгаа”-нд жолооч нарын 65.9 хувь нь урд, хойноо суудлын даруулгатай, жолооч нарын суудлын бүсний хэрэглээ 76, бага насны хүүхэд тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл, даруулгын хэрэглээ 17.1 хувьтай байсан аж.

“НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Нэг өрх-нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгч цаашид бодлогын түвшинд хэрхэн ажиллах асуудлаар санал солилцох, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхиүлэн дэмжих зорилтыг дэвшүүлсэн ба Монголд өнөөдрийн байдлаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход эдийн засгийн өсөлт хэрхэн нөлөөлж буй байдал, Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын үүрэг оролцоо ямар түвшинд байна үүнийг хэрхэн нэмэгдүүлэх, Бичил, жижиг бизнесийг дэмжин зохистой ажлын байр бий болгох боломжийг харж, арга замыг тодорхойлон шийдэлд хүрэх, Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшингийн өнөөгийн байдал болон цаашдын хүлээлтэд тулгуурлан бодлого тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулна

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдсанаар ажил олгогч, иргэд, ААН-үүдэд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх, ажил олгогчийн ажлын байрны захиалга авах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа, хуулийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг 17 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.

Хотуудын хөдөө аж ахуйн салбарын удирдлагууд уулзлаа

Уулзалтын үеэр Мияконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихиро Мияконожо хотын Захирагч Икэда Такахисагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хаягласан мэндчилгээг уламжиллаа. Тэрбээр “Энэхүү захидалд хоёр хотын найрамдалт харилцаа мандан бадарч, цэцэглэн хөгжихийг бэлэгшээсэн гэдгийги энд онцлон хэлмээр байна. 

Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлээд байна

Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачаалалтай 19:30-22:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд дундажаар 90 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийсэн. 

Газрын төлбөрөө төлж барагдуулахыг анхааруулж байна

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь заалт, газар эзэмшүүлэх гэрээний 2.2, 2.3 дахь заалтуудыг зөрчин газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй дараах иргэн аж ахуй нэгж байгууллагууд газрын төлбөрөө яаралтай төлж, тооцоо нийлэхийг Баянгол Дүүргийн Газрын албанаас анхааруулж байна.

Дүүргийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллана

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулахаар болсон билээ. 

Мэдээлэл харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүд чуулж байна

“Мэдлэгээ хуваалцаж, Хамтдаа хөгжье…” уриан дор зохион байгуулагдаж буй тус хэлэлцүүлэгт мэдээлэл харилцаа холбооны мэргэжилтнүүд салбарын хөгжил, өрсөлдөх чадварыг тодорхойлох, нийгмийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, зэрэгт саналаа нэгтгэж цаашдын бодлогоо тодорхойлох юм байна.

“Хатуу хог хаягдлын менежмент” сургалт амжилттай болж өндөрлөлөө

“Хатуу хог хаягдлын менежмент” сургалтад ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон харьяа дүүргүүдийн алба хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Улсын төв эмнэлэг, ТББ-ийн төлөөлөгч нийт 55 хүн оролцсон байна. Нийт 4 өдрийн 32 цагийн уг сургалтад оролцогчдод сертификат гардуулах үйл ажиллагаа боллоо.

Орон сууцны хороолол дунд баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, "Хийморь 11" орон сууцны зүүн талын нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын норм норматив болон холбогдох бусад хуулийг зөрчин эхлүүлсэн барилгын ажлыг зогсоох шийдвэрийг хотын дарга гаргалаа.

Чингэлтэй хайрханы явган аялалын замыг тохижуулж, нээлээ

Нийслэлийн иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэлээ.

33 дугаар сургуулийн хажууд олгосон газрыг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудас хүргүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд орон сууцны хорооллын дунд болон цэцэрлэг, сургуулийн орчимд 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлийн барилга бариулахгүй байх захирамжийг гаргасан. Энэ дагуу 33 дугаар сургуулийн баруун хойд талд олгосон газрын эрхийг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудсыг нийслэлийн Газрын албанаас хүргүүлээд байна.

“Бид бүтээлч” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “Бид бүтээлч” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Иргэд амьдрах орчноо өөрсдөө сайжруулах боломж байна

Сайн дураар эвлэн нэгдсэн иргэдийн 10 бүлэг нэгдэн “Газар өмчлөгчдийн холбоо” ТББ-ыг байгуулсан аж. Тэд төрийн бус байгууллагаараа дамжуулан дүүргийнхээ “Хөгжлийн төв”-тэй хамтран төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан өөрсдийн гудамжиндаа сайжруулсан шороон зам тавиулсан төдийгүй гудамж замаа камержуулж, гэрэлтүүлэг тавиулан иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байна.

“Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” сэдэвт уралдаанд идэвхтэй оролцохыг уриалав

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” сэдэвт уралдааныг зарлаж байна. Тус уралдааны гол зорилго нийслэлийн залуучуудын нийгмийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудыг оролцуулах, залуучууд манлайлсан хот болоход хувь нэмрээ оруулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, санаачилгыг дэмжих, бүтээлч хандлагад уриалахад оршиж байгаа юм.

“Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд”, “Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ санаа, шилдэг технологи” зэрэг сэдвийн хүрээнд оролцох боломжтой.

Чингэлтэй дүүргийн удирдлагууд “НЭЭЛТТЭЙ НИЙСЛЭЛ” мэдээллийн цагт оролцлоо

Чингэлтэй дүүрэг агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хороолын айл өрхүүдийн дулаан алдагдал багасгах, эрчим хүчинд хэмнэлттэй дулаан ялгаруулагч танилцуулах зэрэг ажлуудыг эхлүүлсэн. Гэр хорооллын айл өрхүүдийн дулан алдагдал багасгах ажлын хүрээнд “Гүүд шейринг” ХХК-тай хамтран 1531 айл өрхийн зууханд дулаан баригч суурилуулсан. Айл өрхийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Дашваанжил” ХХК-тай хамтран 300 гаруй өрхөд сургалт зохион байгууллаа. Утааг багасгах ажлын хүрээнд айл өрхүүдэд “Мон ватт” ХХК-тай хамтран Эко тулгат зуух буюу халаах төхөөрөмжийг танилцуулж байна. Айл өрхийн сууцны дулаан алдагдлыг бууруулах хүрээнд Дулаалгын аянг гэр хорооллын 13 хороонд өрнүүлэн ажиллаж байгаа билээ.

"Залуучууд ба төсөв" олон талт зөвлөлдөх уулзалт боллоо

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран "Залуучууд ба төсөв" олон талт зөвлөлдөх уулзалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Иргэний боловсролын төв" ТББ, НҮБ-ын Хүн амын хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Энэхүү уулзалт нь залуучуудын хөгжилд зориулсан төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд залуучууд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог бий болгож, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.

“ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ, АЮУЛТАЙ БҮС” сэдэвт сургалт зөвлөгөөн зохион байгууллаа

Тус сургалт, зөвлөгөөн нь “Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, “Замын хөдөлгөөний дүрэм тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж”, “Төмөр замын хаалттай болон хаалтгүй гарам нэвтрэх журам”-ын хэрэгжилтийг хангах, төмөр замын гарам нэвтрэх журам баримтлаагүйгээс үүдэн гарч болзошгүй гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төмөр замын гармаар аюулгүй нэвтрэх хэвшил бий болгох зорилготой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50575
0 эможи
keyboard_arrow_up