COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 11 сарын 25

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

С.Батболд: Тогтвортой байдал, эв нэгдлийг хангах нь өнөөдрийн яригдах гол сэдэв байх болно

Тэрбээр хурлын завсарлагааны үеэр “Намын Их хуралд би тав дахь удаагаа оролцож байна. Энэ хурал эв найрамдлын хурал болох учиртай. Хурлаар намд тулгамдаж байгаа асуудал, шинэчлэлийн зорилтуудыг ярилцдаг. Хоёрдугаарт,  эрх баригч нам дараагийн жилүүдэд ямар бодлого барих, улс орны хөгжлийн бодлогын талаар ярилцдаг. Бидэнд нийгэм, эдийн засаг, санхүүгийн шийдвэрлэх асуудал их байна.

Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 63 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын дарга талархал илэрхийлэв. 

Унгарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Уулзалтад Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Төсөл, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Гадаад харилцааны яамны Европын газрын 1-р нарийн бичгийн дарга О.Ангар болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүллээ

Нийслэлийн санхүү, төсвийн өнөөгийн байдлыг иргэдэд танилцуулж, нийслэлийн 2018 оны төсвийн төслийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэх арга хэмжээ өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулагдлаа.

НИТХ-аар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

Нийслэлийн 2017 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр 6 тэрбум 337.5, нийслэлийн Замын сангийн төлөвлөсөн орлого 2 тэрбум 685.5 сая төгрөгөөр тасрахаар байгаа тул нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, барилга угсралтын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн байдалд үндэслэн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.

Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицеруудын сургалт болж байна

Төрийн болон албаны нууцын тухай Монгол Улсын хууль, Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмыг 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж байна.

НҮБ болон Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

Уулзалтын эхэнд нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр АХБ-ны санхүүжилтээр болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар товч дурдаад, хамтран ажиллаж байгаад талархсанаа илэрхийлсэн юм.

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын 2017-2020 онд хэрэгжих төслүүдэд 1100 өрх, 4000 гаруй хүүхдүүд хамрагдана

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь шинэ стратегийн түншлэлийн хүрээнд 2017-2020 оны хооронд хэрэгжих “Төгсөлтийн аргачлал-600”, “Орон Нутгийн Хүүхэд Хамгаалал”, “Хүүхдийн Төлөөх Орон Нутаг” төслийн нээлтийн үйл ажиллагаагаа Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулаа.

Оргил ачааллын үеэр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмнэ

Улаанбаатар хотод  өнөөдрийн байдлаар 87 чиглэлд 937 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дундажаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна.

Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан автобус хоорондын интервал холдож, хүлээлгийн хугацаа нэмэгдэх, тээврийн хэрэгслүүд нэг зогсоолд давхцан ирэх зэрэг хүндэрлүүд гарч байгаа юм. Ингэснээр батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж нийтийн тээврийн үйлчилгээний зардал нэмэгдэх зэрэг тулгамдсан асуудал үүсээд байна.

“ХҮҮХДИЙН ЭЛЧ”-үүд батламжаа гардаж андгайгаа өргөлөө

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зохион байгуулсан Нийслэлийн хүүхдийн элчийг тодруулах, андгай өргөх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагааг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нээж Нийслэлийн 9-н дүүргийн хүүхдийн элчүүддээ батламжийг нь гардуулсан бол сурагчид энгэрийн тэмдгийг нь зүүж, элчүүд андгайгаа өргөлөө.

Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна

Монгол Улсад Эмнэлгийн чанарын алба, менежер үүсэн байгуулагдсаны 20 жил, Эрүүл мэндийн чанарын холбоо ТББ үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Чанарын холбоо ТББ, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэмжлэгтэйгээр Баянзүрх нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Чанарын өдөрлөг” онол, практикийн сургалтыг өчигдөр зохион байгуулсан бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна.

Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая

Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахын тулд ард иргэд өдөр тутмынхаа амьдралд ямар дадлыг хэвшүүлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургууль, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тэргүүний 92 дугаар сургуулийн ахлах ангийн нийт 194 сурагчдын оролцоотой зохион байгууллаа.

“ЭРҮҮЛ АГААРТ – ГЭР БҮЛЭЭРЭЭ” уриалгыг гаргалаа

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зүгээс Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Эрүүл агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалж байна.

Тус аян нь энэ өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх пост ажиллаж эхэллээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд орж ирэхээс урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой комиссоос Шижир болон Ар гүнтийн даваанд хяналтын пост ажиллуулах шийдвэр гаргалаа. Шийдвэр гарсан даруй Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран постуудыг байршуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хотуудын төлөвлөгөөг танилцууллаа

Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хот суурин газар амьдарч буй энэ цаг үед эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн 70 гаруй хувь нь хотуудаас ялгарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд хотууд өөрсдийн санаачилгаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээгээ нэмэгдүүлэн, иргэдийнхээ амьдрах орчныг таатай, тогтвортой байлгах чиглэлд анхаарал хандуулж байна. 

Цахим орчинд залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгох зорилгоор сургалт зохион байгууллаа

Цахим орчинд эерэг хэрэглээг төлөвшүүлж, өсвөр үе, залуучуудын дунд зөв, соёлтой, боловсон харилцааг бий болгох зорилгоор нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд болон сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй оюутан, залуучуудын дунд “Цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгоход хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд Төрийн байгууллагуудхэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд, оюутан, залуучууд нийт 80 гаруй хүн оролцлоо.

“Мэдээллийн аюулгүй байдал”-ын сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 сургуулийн орчмын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжрууллаа

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулахаар шийдвэрлэж, 860 сая төгрөг төсөвлөсөн.  Энэ төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас  нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулиудыг  “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлсон байна. 

Нийслэлийн Тээврийн газраас зорчигчийн хөлс төлөлтөд шалгалт хийлээ

Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК, “Сити баз консалтинг” ХХК-тай хамтран нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдийн хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхэд хяналт тавьж ажиллалаа. 

Хүчирхийллийн эсрэг “Төөрдөг байшин” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

Дэлхийн эмэгтэйчүүдийн идэвхтнүүд 1981 оноос хойш арваннэгүгээр сарын 25-ныг Хүчирхийллийн эсрэг тэмцэлийн өдөр болгон тэмдэглэж иржээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1999 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах  тэмцлийн өдөр болгон зарласан юм.

Байгалийн шатдаг хий (CNG)-н станц байгуулж байгаа ажилтай танилцлаа

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусыг байгалийн шатдаг хийгээр цэнэглэх зориулалттай нийт 180 куб метр багтаамжтай, нэгэн зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадал бүхий түгээх станцыг байгуулаад байна. Тус станц нь имтортоор оруулж ирэх шингэрүүлсэн байгалийн хий(LNG)-г 60 куб метрийн 3 саванд буулгаж хадгалах бөгөөд насосны станц болон шингэн хий ууршуулах төхөөрөмж ашиглан хийн төлөвт шилжүүлж CNG болгон автобусыг цэнэглэх юм.

Цэцэрлэгийн тогооч нарыг сургалтад хамрууллаа

Улс орны үнэт баялаг нь эрүүл хүн бөгөөд эрүүл хүүхэд, эрүүл иргэнийг бий болгоход тэдгээрийн нас, хүйс, онцлог байдалд тохирсон хоол, шим тэжээл чухал үүрэгтэй. Манай улсын хувьд цэцэрлэгийн хоол, бага ангийн сурагчдын үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон чанартай, аюулгүй хоол хүнсээр эрүүл мэнд, өсөлт хөгжлийг тэтгэх асуудалд бодитой хандах шаардлагатай байна.

“Органик хүнс, хөдөө аж ахуйн үндэсний II чуулган ба органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалт зохион байгуулна

“Органик хүнс, хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган ба Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг энэ сарын 28-30-ны өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгуулах гэж байна.

Органик хүнсний тухай хууль, дээрх журам, аргачлал, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх,  олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах зорилгоор Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран 2 дахь жилдээ уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50219
0 эможи
keyboard_arrow_up