COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Авто зам, замын байгууламжийн дэвшилтэт технологи” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

2017 оны 11 сарын 17

Авто замын салбар нь 1929 онд үүсгэн байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл 90 орчим жилийн хугацаанд авто зам, гүүрийг барих шийдэл технологи улам боловсронгуй болж, техник материал хангамж эрчимтэй шинэчлэгдэн, мэргэжилтэн инженер, боловсон хүчний чадвар нэмэгдсэн байна. Өнөөдөр болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлын зорилго нь авто замын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэн, шинэлэг санаа, шинэ техник технологийн мэдээллийг салбарын хэмжээнд таниулах, харилцан туршлага солилцох, судалгаа шинжилгээний үр дүнгээ түгээх, ололт амжилт, тогтвортой хөгжлийн бодлогын талаар санаа бодлоо солилцоход оршиж байгааг хэллээ.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж байгаа замын ажлын чанарын асуудал тогтмол яригдах болсон. Эвдрэлийн шалтгааныг олон талаас нь судалж, хучилтын чанарыг сайжруулах, замын насжилтыг уртасгах нь салбарын нэн шаардлагатай асуудлын нэг болоод байгааг ч хэллээ.

Манай улсын авто замын сүлжээний нийт урт 49793 км. Үүнээс хатуу хучилттай 6743, хайрган 1648, сайжруулсан 986, ердийн хөрсөн 39096 км зам тус тус эзэлж байна. Нийт авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын урт сүүлийн 5 жилд 1.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Цаашид ч өсөх хандлагатай байгаа юм. Иймд шинээр баригдах авто зам, гүүрийн насжилт, чанар зэрэгт асуудал гаргахгүйн тулд энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49847
0 эможи
keyboard_arrow_up