COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Аялал жуулчлалын зориулалттай ЗАМЫГ байнгын ашиглалтад орууллаа

2017 оны 11 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай,  нийт 264 авто машины зогсоол бүхий  2,05 км  авто замыг барьж, ашиглалтад орууллаа.

Богд хан ууланд  нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас  хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн  аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин  Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байв.

Зориулалтын зам, тохижилт  байхгүйгээс иргэд замгүй газраар зорчих, хог хаях,  ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж, хавар, намрын хуурайшилт ихтэй үед гал түймэр гарах, түймэр унтраах машин техник орж гарах орц, гарцгүй болсон зэрэг зайлшгүй шалтгаануудын улмаас зориулалтын зам барих шийдвэрийг гаргасан юм.

Аяллын зориулалтын зам, авто машины зогсоолтой болсноор иргэдийн ая, тухтай амарч, зугаалах, агаар салхинд гарах эрх хангагдаж, амралтын өдрөөр Зайсангийн аманд үүсдэг түгжрэл арилж, тухайн бүсийн иргэдийн аюулгүй байдал,  амьдрах орчин сайжирч, тоосжилт буурч байгаа юм.

1975 онд ашиглалтад орсоноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байсан тус замыг өргөтгөн шинэчлэх ажлыг “Наранбулаг-Хан” ХХК гэрээт хугацаандаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэлээ  гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49636
0 эможи
keyboard_arrow_up